АНУ нь Ази-Номхон далайн бүс нутагт цэргийнхээ нилээд  бүрэлдэхүүнийг хэвээр нь байлгаад зогсохгүй, түүнийгээ өргөтгөх  алхмуудыг хийнэ гэж АНУ-ын БХЯ -ны сайд Роберт Гейтс  мэдэгдсэн юм. Пентагоны тэргүүн Сингапурт жил бүр  болдог Ази-Номхон далайн орнуудын аюулгүй байдлын асуудлаар хийсэн “Шангри-Лагийн  яриа хэлэлцээ” олон улсын чуулганд оролцож үг хэлсэн юм. “Ази-Номхон далайн бүс нутаг нь  АНУ, БНХАУ-ын өрсөлдөөний талбар болох уу? Ялангуяа цэргийн салбарт? гэсэн асуулт Сингапурт хэлэлцсэн чухал асуудлуудын нэг байв. Сүүлийн жилүүдэд улс төрчдийн бичиж байгаа Бээжин цэргийн чадавхиа болон улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлж буй нь  Вашингтон, Бээжин хоёрын цаашдын зөрчлийг нэмэгдүүлэхэд хүргэж магадгүй юм. Тиймээс америк, хятадын Ази- Номхон далайн байдлын  дүгнэлтийг онцгой хүлээж байсан юм.

   Нэг талаас, Шангри –Лагийн чуулган дээр Роберт Гейтс Хятад улсыг АНУ-ын дэлхийн болоод бүс нутгийн чухал түншээр тодорхойлон цөөнгүй эерэг мэдэгдлүүд хийсэн. Тухайлбал, Пентагоны тэргүүн БНХАУ-ын нэр нөлөө ихэсч буйг төдийлөн барихыг хүсэхгүй байгаагаа илэрхийлээд  “БНХАУ нь дэлхийн их гүрэн, түүгээрээ үлдэнэ...” гэж тэр тэмдэглэсэн юм. АНУ, БНХАУ-ын хоорондын  цэргийн холбоо эерэг харилцаатай байгаа. Ийм дүгнэлтийг Пентагоны тэргүүн Хятадын БХЯ-ны сайд Лян Гуанлетэй уулзах үеэр онцлон тэмдэглэжээ.

    Нөгөөтэйгүүр, ойрын  жилүүдэд АНУ-ын цэргийн усан онгоцууд хятадын бүс нутгийн боомтууд руу олон удаа орж бүсийн  улс орнуудтай цэргийн сургуулилт хийнэ гэж амласан аж. Гэтэл энэ нь Хятадад таалагдахгүй нь мэдээж. Роберт Гейтстэй хийсэн уулзалтынхаа үеэр Лян Гуанле нь шууд л  Хятад улс АНУ-ыг Тайванд зэвсэг нийлүүлэх явдлыг зогсоохыг шаардаж байна  гэж хэлсэн. Тайвань бол уламжлалт хоёр талын харилцааны бул чулуу юм. Хятадын БХЯ-ны тэргүүн Хятадын эдийн засгийн 200 миль бүсэд америкийн тагнуулын онгоцнууд үйл ажиллагаагаа зогсоох шаардлагатай буйг анхааруулсан.

    Гэхдээ өөр  тулгамдсан асуудлууд ч бас байна. Одоогоор тэд нь албаны асуудлын хүрээний гадна байна. Гэсэн хэдий ч тэдгээр асуудлууд нь ойрын ирээдүйн мөргөлдөөний хурц асуудал болж мэдэхээр байна. Хоёр талын харилцаа, мөргөлдөөний чадавхи нэмэгдэж буй нь БНХАУ, АНУ  нь Зүүн-Өмнөд Азийн  нэг талбар дээр сөргөлдөж буйд оршиж байгаа юм. Саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Курт Кэмпбэлл мэдэгдэхдээ АНУ нь одоо Зүүн-Өмнөд Азид өөрийн цэргийн стратегийн өөрчлөлтүүдийг хийнэ гэж мэдэгджээ. Энэхүү өөрчлөлтийн  зорилго бол  стратегийн чухал ач холбогдолтой Ази-Номхон далайн бүс нутагт  америкийн цэргийн байрлалыг хадгалан, магадгүй бүр нэмэгдүүлж ч болох юм гэж “Оросын дуу хоолойд” Геополитикийн асуудлыг шийдвэрлэх Академийн ерөнхийлөгч, хурандаа-генерал Леонид Ивашов  хэлээд «АНУ нь эдийн засгийн хямралтай, гадаад, дотоодын  их хэмжээний өртэй ч гэлээ нэг туйлын энхийн журам болоод дэлхийд зонхилох  мөрөөдлөөсөө ер  татгалзаагүй . Бүс нутгийн хамгийн чухал асуудлын нэг бол  америкчуудын өөрсдийнх нь эхлүүлсэн дэлхийд зонхилох бодлого юм. Ийм бүсээр Ази-Номхой далайн бүс нутгийг тэд сонгосон. Өнөөдөр энэ бүс нутагт Хятад улс хүч түрэн орж ирээд байна. Ингэхдээ Хятад улс зөвхөн эдийн засгийн төслүүдтэй бус, цэргийн хүчтэйгээ орж ирлээ» гэлээ.

   Хятад улс сүүлийн жилүүдэд өөрийн хил орчимд  цэрэг-улс-төрийнхөө нөлөөг чангатгахаар зорьж байна. АНУ сүүлийн  жилүүдэд  Афганистан болон Иракад цэргийн ажиллагаа явуулсаар  Зүүн-Өмнөд Ази дахь анхаарлаа сулруулжээ. Үүний дүнд Хятад улс америкийн холбоотнууд болох,    уламжлалт цэргийн  харьцаатай Таиланд, Индонезитэй хүртэл холбоо тогтоож чаджээ. Гэхдээ байдал маш хурдан өөрчлөгдөж байна. Тус  бүс нутгийн хэмжээнд зөвхөн Филиппин, Вьетнам, Бруней улсууд л хятадын зэвсгийг аваагүй байгаа аж. Саяхан хятадын нэрт олон улсын тоймч,  шинжээч проф. Янь Сюетун  Хятад улс Зүүн-Өмнөд Азийн бүс нутгийн орнуудын аюулгүй байдлыг  хамгаалах шаардлагатай байна гэв. Ингэхдээ Янь Сюетун  бүс нутагт ШХАБ-тай ижил төстэй байгууллага шаардлагатай байгаа  тухай  мэдэгджээ. Энэ нь бүс нутгийг удирдах гэсэн  санаатай мэдэгдэл. Зүүн-Өмнөд Азийн орнууд Хятад улсыг хүлээн зөвшөөрч буй энэ үед АНУ-ыг тус бүс нутгаас гаргах нь цорын ганц  болгоомжлол болж байна. “Хятадын аюул занал уу”, аль эсвэл ирээдүйн их гүрэнтэй хамтран ажиллах нь ашигтай юу гэдгийг ойрын цаг  хугацаа харуулна.