«Оюуны хүчин чадал маань бүрэн төгс хөгжсөн учир бүтээж чадна» гэж оросын аугаа их яруу найрагч Александр Пушкин «Михайловское» эдлэндээ байхдаа хэлсэн билээ. Одоогоос 100 жилийн тэртээ 6-р сарын 6-нд яруу найрагчийн төрсөн өдрөөр  Михайловскад утга зохиолын музейг нээжээ. Одоо Орос улсад мөн өдөр Пушкиний өдрийг тэмдэглэдэг.

   Эрт дээр үед оросын эртний Псков хотоос 100 км зайтай оршдог өргөн уудам нутгийг Святые горы гэдэг байсан. Одоо энд Улсын түүх дурсгал -утга зохиол, байгалийн музей-дархан цаазат газар ажиллаж байна. Энэ нутгийг тэнгэр бурхан дайсны дайралтаас хамгаалдаг хэмээн үзэж байв Святогорский эрэгтэйчүүдийн сүм энд сүндэрлэн босов. Орост түүнийг  их шүтэж байна. Эдлэн  нь шүтээний дэргэд оршдог байсан нь  яруу найрагчийн уран бүтээлд нөлөөлөхгүй байж чадахгүй байсан. Тухайлбал «Борис Годунов»  түүхэн  драмын баатар Пимен гэлэнгийн дүрийг дүрслэхэд сүм ба сүмийнхэн хүчтэй нөлөөлсөн гэж судлагчид үзэж байна.

     Хөдөөгийн эдлэнгийн язгууртны   амьдрал, ахуйн салшгүй хэсэг болсон  олон зүйлийг «Михайловское» музей-дархан цаазат газарт сэргээн хадгалаж  байна. Хэдэн жилийн өмнө усан тээрэмтэй болсон  гэж дархан цаазат газрын захирал Георгий Василевич «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд «Ийм ховор гуравхан эдлэл Орост бий. Манай тээрмийн чулуу жинхэнэ. Пушкиний болон Х1Х зууны язгууртны  ахуйн байдлыг ард олны амьдралын онцлоггүйгээр төсөөлөхийн аргагүй. Үүнийг мэдрүүлэх янз янзын олон үзэсгэлэн энд гарч байна. Жишээ нь «Евгений Онегин» романы гол үйл явдал- үндсэн хоёр баатрын халз тулаан тээрмийн ард болсныг хөтөч үзэгчдэд дурддаг. Пушкин тээрмийн түүхийг Царскосельский лицейд үзсэн эртний зохиолчдын бүтээлүүдээс сайн мэдсэн юм. Уран бүтээлтэй холбоотой сэтгэл санаа, агуулга төгөлдөр үеийг эртний грекчууд жинхнэ амьдрал хэмээн үзэж байсныг  дурдав. «Михайловское» эдлэнд хүчин чадал, бүтээлч чадвараа бүрэн дайчлан ажиллаж өөрийн ба зочдын хийж бүтээснээр бахархан баярлаж байна. Эдлэн бол гайхамшигт газар юм. Байнга өөрчлөгдөж буй орчин, оросын үзэсгэлэнт байгаль, оросын түүхийн үндэс язгуурыг Пушкиний шүлгүүд нэгтгэсэн юм. Дурсгал төдийгүй уран бүтээл мөнх орших нь  «Михайловское» эдлэнгийн  нэг ёсны нууц, онцлог болсон байх гэж музей-дархан цаазат газрын захирал Георгий Василевич үзэж байна.

      Жишээ нь «музейн шуудан» гэдэг төсөл үзэгч олныг бүтээхийг уриж байна. Өөрийн гэсэн тамга ба бичгийн хэрэгсэлтэй шуудангийн хэлтэс гуанзны нэгэн өрөөнд байрладаг. Энд хүмүүс ширээний ард сууж, галууны өд буюу төмөр үзгээр захидал бичих боломжтой  гэж Георгий Василевич хэлээд  «Х1Х зууны үед галууны өдөөр  бичиж байсан тухай хүүхдүүдэд өгүүлэхдээ тэд бэхний дусал гэж юу болохыг мэдэхгүй байгааг илрүүллээ. Тэгээд бэхээр бичихийг залуу үеийнхэнд бодитоор үзүүлж танилцуулах болон захидал харилцааг төлөвшүүлэхээр шуудангийн хэлтэс байгуулах санааг гаргасан. Одоо маш олон хүн энд ирж, манай болон Европын орнууд, АНУ-ын хаягаар захидал бичиж байна. Ямар ном уншсан, ямар учраас бүтээл таалагдсан тухай зохиогчид өгүүлж байна. Эд бүхэн бүрэн төгс амьдралын нэг хэсэг болсон» гэв.

      «Михайловское» эдлэнгийн  аж амьдрал, эрх чөлөө, уран бүтээлч үзэл санаа нэрд гарсан зохиолчдын сонирхолтыг татаж байна. Зөвлөлт засгийн үед энд зохиолч Сергей Довлатов хөтөчээр ажиллаж байсан. Энэ дархан цаазат газрын амьдрал Сергей Довлатовын нэрд гарсан «Дархан цаазат газар» туужийн үндсэн санаа болсон гэж «Михайловское» музей-дархан цаазат газрын захирал Георгий Василевич  тэмдэглэн хэлээд  «Сергей Довлатовын « Дархан цаазат газар» бүтээлд дуртай хэсэг хүмүүс  Пушкиний эдлэнг үзэгчдэд танилцуулж байсан үедээ зохиолчийн  амьдарч тууриваж байсан  гэрийг үзэгч олонд нээхийг одоо хичээж  байна. Энэ нь утга зохиолын орон зайг тэлж өргөжүүлэх арга хэмжээ болно. Довлатов дээр очсон хүмүүс Пушкин болон Х1Х зууны үеийн ертөнцийг өөрсдөдөө нээнэ» гэв.

      «Михайловское» музей-дархан цаазат газрын 100 жилийн ойгоор Пушкиний өдрийг ёс төртэй тэмдэглэж байна. 6-р сарын 3-нд Пушкиний яруу найргийн баяр тэнд эхлэв. Хүмүүс Оросын бүх өнцөг булангаас энэ баярт оролцохоор ирдэг.     

Гэрэл зураг