НҮБ- ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд хоёр дахь удаагаа нэр дэвших бодолтой буйгаа Пан Ги Мун ойрын үед мэдэгдэхээр төлөвлөж байгаа аж. Одоогоор түүнтэй энэ албан тушаалд өрсөлдөх хүн хараахан үгүй байна. АЗ-ийн дипломат хүрээнийхний дунд түүнийг үлдэнэ гэдэгт найдаж байгаа бөгөөд Пан Ги Мун нь үлдэх бүрэн боломжтой байгаа тухай Рейтер мэдээлжээ. Франс-пресс агентлагийн  тэмдэглэснээр түүний нэр дэвшиж буй нь тус байгуулагын АЗ -д хориг тавих эрхтэй тэргүүлэх таван гишүүдийн хувьд хангалттай байгаа аж.  Пан Ги Мун нь эдгээр таван орны илүү их түвэгтэй асуудлуудад оролцдоггүй жишээ нь  Косовогийн тугсаар тогтнолыг зарлах болон Гүржийн дайн, эсвэл Хятадын хүний  эрхийн асуудал г.м. Ерөнхий нарийн бичгийн дарга Ази болон Ойрхи-Дорнодын орнуудын төлөөлөгчидтэй энэ албан тушаалдаа  дахин сонгогдох асуудлаар ярилцахаар төлөвлөж байна.  Гагцхүү түүний дараа л Пан Ги Мун өөрийн нэр дэвших асуудлыг албан ёсоор тавих бодолтой байгаа ажээ.  Энэ тохиолдолд сарын сүүлээр гэхэд НҮБ-ын АЗ Өмнөд Солонгосын гадаад хэргийн  сайд асан  дахин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгож болох юм. Пан Ги Муны  анхны сонгуулийн  таван жилийн хугацаа нь энэ оны 12 –р сард дуусах юм.