АНУ-ын нисэгчгүй  онгоц даваа гаригийн өглөө Пакистаны өмнөд хэсгийн Вазиристан мужид алан хядагчдын байр руу цохилт өгчээ. Уг ажиллагааны явцад 14 алан хядагч амиа алдсан гэж пакистаны “Жио ТВ” телевизийн суваг мэдээлжээ. Өмнөд Вазиристаны Вана хотоос 10 км зайд орших хоёр байрыг пуужингаар харавсан байна. Нас барсан хүмүүсийн дунд гадаадын долоон иргэн байжээ.  Үүнээс хэд хоногийн өмнө 6-р сарын 2-нд өглөө  халдлага гарсан газраас 10 км зайд Аль-Каидагийн өндөр албан тушаалтан  Ильяс Кашмири нисгэчгүй онгоцонд өртсөн байна. Тэрээр пакистаны нутаг дэвсгэр дээр алан хядагчдын ахлагч байсан юм. Террористын алагдсан тухай пакистаны эрх баригчдын  албан ёсны мэдээ  одоогоор  үгүй байна.