НАТО-гийн агаарын хүчнийхэн Ливийн нийслэл - Триполь хотыг бөмбөгдсөөр байна.  Өнгөрсөн ням гаригт Брега хотын ойролцоо Каддафид агаарын цохилт өгөх зорилгоор Франц, Их Британи улс анх удаагаа цэргийн “Апач” нисдэг тэргийг ашиглав.  Британий “Торнадо”  сөнөөгч-бөмбөгдөгч  онгоцнууд ням гаригийн шөнө Ливийн нийслэлд Каддафийн пуужингаас хамгаалах хүчнийхний  агуулахыг устгах зорилготой  хүчтэй цохилтууд өгчээ.