Японы осол гарсан “Фукусима-1” АЦС-аас хол зайтай газрын хөрсөнд  осол гарсан тогооны плутоний багаахан хэсэг анх удаа  илэрчээ. Японы  Канадзавагийн их сургуулийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар АЦС- аас 1,5 км зайтай газрын хөрсөнд  цацраг идэвхит изотопыг илрүүлжээ. Үүнийг “Фукусима-1” станцын тогооноос хаягдсан болохыг эрдэмтэд тогтоогоод байна.  Шинжээчдийн үзэж буйгаар ийм хэмжээний плутоний  нь хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй байна.