Олон улсын орос хэлний өдөр болоод Оросын суут яруу найрагч А.С. Пушкины мэндэлсний  212  жилийн ойг өнөөдөр Орос улсад тэмдэглэж байна. Өнөө өглөө их яруу найрагчийн олон тооны  шүтэн бишрэгчид Александр  Пушкины хөшөөнд цэцэг өргөв. Даваа гаригт оросын нийслэлийн  Пушкины талбайд болох үдэшлэгээр сонгодог их зохиолчийн шүлэг, найраглал, үргэлжилсэн үгийн зохиолуудаас уншиж сонирхуулах юм. Уг баярыг тохиолдуулан Санкт-Петербург болон оросын бусад хотуудад яруу найргийн үдэшлэг, наадам болон концерт зохион байгуулах юм.