0НАТО НҮБ ын АЗ ийн тогтоолыг дур мэдэн тайлбарлаж байгаа төдийгүй Ливийн иргэний дайнд бүлэглэлүүдийн нэгний талд орон хутгалдаж байна. Энэ тухай Орос улсын Шадар сайд Сергей Иванов ням гаригт Сингапурт болсон “Шангри –Лагийн харилцан яриа” олон улсын бага хурал дээр мэдэгдлээ. Энэхүү арга хэмжээг “ Цэргийнхний дэлхийн Давос” гэж нэрлэж байгаа аж. Яагаад гэвэл, энэ арга хэмжээнд дэлхийн тэргүүлэх орнуудын Батлан Хамгаалах яамны сайд нар болон чөлөөнд гарсан генералууд оролцож байгаа юм.Түүнчлэн Сергей Ивановын нэгэн адил цэргийн үйлдвэрлэлийн асуудлыг хариуцсан засгийн газруудын түшмэлүүд оролцож буй юм. Тэрбээр Лондонгийн олон улсын стратегийн шинжилгээ, судалгааны хүрээлэнгээс Сингапурт 2002 оноос эрхлэн зохион явуулж буй “Шангри-Лагийн харилцан ярианы” байнгын зочин юм. Уг хурлын өмнөхөн Сингапур дахь Стокгольмын дэлхийн тулгамдсан асуудлуудын судалгааны хүрээлэнгээс Ази тив нь зэвсэглэлээр хөөцөлдөх хурдцаараа дэлхийд эхний байр эзлэх болсон тухай мэдээлжээ. Зэвсгийн томоохон импортлогчдын нэрсийн жагсаалтанд Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос болон Пакистан оржээ. Тэдэнд дэлхийн нийт зэвсэг нийлүүлэлтийн дөрөвний нэг ноогдож байна. Энэ нь Ази-Номхон далайн орнуудын бүс нутгуудын гол чухал асуудлуудын нэг болж буйг “Шангри –Лагийн харилцан яриа” уулзалтын дүн харуулж байна. Энэ бүс нутаг дээр АНУ, Хятад улсын хооронд цэргийн сөргөлдөөн өсөн нэмэгдэж буйг тэд болгоомжлон, анхаарлаа хандуулж байна. ШУА-ийн Дорно-дахины хүрээлэнгийн шинжээч Дмитрий Мосяковын бодол ийм байна: «Энэхүү эсрэг зогсолт нь өнөөдөр байгаа бөгөөд Ази-Номхон далайн бүс нутгийг түгшээж байна. Нэг талаас хөгжиж буй Хятад улс. Түүний түрэмгий бодлого бодит шинжтэй болоод байгаа төдийгүй юуны өмнө Хятад улсын шинэчлэл болоод дотоод тогтвортой байдалтай холбоотой юм. Нөгөөтэйгүүр, тус бүс нутагт Америкийн зонхилох байр суурь хадгалагдсаар буйд байгаа юм. АНУ нь Азийн аюулгүй байдлын асуудлаар ихэнхдээ Япон улстай холбоотноор оролцдог нь Хятад улсын дургүйцлийг хүргэдэг юм. Энэхүү хоёр том орны сонирхлын мөргөлдөөн Азид улам бүр тод мэдрэгдэх болж, Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын тогтвортой байдал , цаашдын ирээдүйд заналхийлж байна» гэж тэр хэллээ. АНУ- ын БХЯ- ны сайд Роберт Гейтс “Шангри-Лагийн харицлан яриа” чуулганы оролцогчдыг Вашингтон нь Бээжинг барих бодолгүй байгаа мэтээр тайвшруулахыг оролдов. Гэсэн хэдий ч Пентагон нь Ази-Номхон далайн бүс нутагт цэргийн байршлаа өргөжүүлэх бодолтой байгаагаа илэрхийлэв. Тэрээр Хятад улсыг Зүүн Хятад болон Өмнөд Хятадын тэнгисийн асуудлуудтай холбоотой нутаг дэвсгэрийн маргаантай асуудлуудаа шийдвэрлэхийг уриалжээ. Жинхэндээ бол тэд: АНУ энэ бүс нутгийг өөрийн жинхэн хариуцах ёстой бүс нутаг гэж үздэгээс зуучлагчаар оролцох сонирхолтой байгаа нь мэдээж. Харин Хятад улс, БХЯ ны сайд Лян Гуанлийн ярьснаар бол Япон, Вьетнам болон бусад хэд хэдэн орнуудтай арлуудыг тойрсон маргаан нь зөвхөн хоёр тал шийдвэрлэх эрхтэй асуудал хэмээн тэмдэглжээ. Эдгээр маргаануудад гуравдагч орнууд хөндлөнгөөс оролцох нь булчимгүй хэрэг –гэж хятадын сайд тэмдэглээд, америкчуудын дүрмээр тоглох санаа огтхон ч байхгуй буйгаа ойлгуулав. Оросын шадар сайд Сергей Иванов: дэлхийн түвшингийн улс төрийн, мөргөлдөөнийг зохицуулах яриа хэлэлцээг “хэвийн хэмжээнд” хүргэж болох нааштай өөрчлөлтүүдийг анхааран үзэхгүй байгаад сэтгэл түгшиж буйгаа илэрхийлсэн юм. Үүний нэг тод жишээ гэвэл, Ливийн үйл явдал юм. Иванов Ливийн мөргөлдөөний бүх талыг улс төрийн яриа хэлэлцээгээр зохицуулахыг уриалсан. Үүнд НҮБ болон бүс нутгийн байгууллагууд тус дэмжлэг үзүүлэх ёстой юм гэж тэр үзэж байна. Нутаг дэвсгэрийн тулгамдсан асуудлыг Японы БХЯ ны сайд Сергей Ивановт гаргаж тавьсанд тэр мөн хариулт өгч чадсан юм. Тосими Китадзава нь хоёр талын яриа, хэлэлцээний үеээр Оросын шадар сайдын саяхны Өмнөд Курилын арлуудаар явсантай холбогдуулан харамсаж буйгаа илэрхийлсэн юм. Үүнд Сергей Иванов : Курилын арлууд бол –Орос улсын тусгаар тогтносон бүрэн эрхтэй хойд нутаг гэж дахин мэдэгдлээ. Тэрбээр оросын бүс нутагт япончуудын “дургүйг хүргэх гэж биш” харин дэд бүтэц болон тус бүс нутгийн байгууллагуудыг шинэчлэх улсын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцхаар явсан гэдгээ тайлбарлав.