0Камчаткад зуны улирлын цаг эхлэнгүүт нутгийн усан дор явагчид Петропавловский Камчатскийн хязгаарын Авачинскийн тохойн усанд цэвэрлэгээ хийхээр шийджээ. Уг арга хэмжээнд мэргэжилтнүүд болон сонирхогчид оролцож байна. Тэд усны түвшингээс 10-12 метрийн дороос хог гаргаж байгаа юм. Тэндээс янз бүрийн хог хаягдлыг гаргаж авч байгаагийн дотор: лонх, машины дугуй, төмөр зэрэг олноор гарч байгаа аж. Хамгийн айхтар хог бол -загасчны тор юм. Түүнд усан дор явагчид орооцолдож хүнд байдалд ордог байна. Тэд  усан доогуур цаг явахад нэг хүн дунджаар 10 кг хог гаргаж авдаг байна. Дайверуудын ярьж буйгаар ажил дөнгөж дундаа орж байгаа бөгөөд нилээд хэдэн өдөр ажиллах аж.