0Бангладешийн сөрөг хүчнийхэн ням гаригт тус улсын нийслэл Дакка хотод бүхүндэстний бослого зохион байгуулжээ –энэ тухай Аль-Жазир телевизийн суваг мэдээлсэн байна . Хэдэн мянган хүмүүс гудамж талбайд гарч,Засгийн газрын төлөвлөгөөг өөрчлөх сөрөг хүчний намуудыг дэмжиж, Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахыг шаарджээ. Даккад дэлгүүр хоршоо хаалгаа барьж, нийтийн тээврийн тал хувь нь зогсжээ. Эрх баригчид Даккад хэдэн мянган цагдаа гарган, бүслэн авч,  эмх замбараагүй байдлыг барихыг  оролдож байна. Тэд босогчдоос 7 хүн баривчлаад байгаа аж.