Европ тивийг одоохон карантилах цаг нь болоод байна.  Гэдсний халдварт шинэ өвчин тархсан улсуудын газар зүйн байрлал эрс өргөжиж 12 улс боллоо. Энэ өвчний нян Шинэ ертөнцөд үсэрхийлэх шиг боллоо, АНУ-д  өвдсөн анхны хүнийг бүртгэлээ. Өвчний тархалтаас болоод улс орнууд хилээ хааж эхэллээ  тэгэхдээ одоохондоо хүнсний ногооны хувьд шүү. Европын хүнсний ногоо, жимсны импортыг ОУ ч бүрмөсөн хаасан байна. Харин ЕХ Москваг улс төрийн тааламжгүй зүйлээр айлган сүрдүүлж эхэллээ. Брюселль нэг их сүртэй мэдэгдэл хийхийнхээ оронд гэдэсний аюултай савханцар хаанаас гарав, ямар эх үүсвэртэй гэдэг дээр л анхаарлаа хандуулж байвал зүгээрсэн дээ гэж шинжээчид ярьж байна. Жирийн европчууд интернетээр болон хоорондоо айдас хүйтэстэй долоо хоногийн турш хэлэлцэж байгаа зүйлийг төр засгууд нь одоо л нэг хүлээн зөвшөөрөх янзтай. Үхлийн аюултай гэдсний савханцарын халдвар олныг хамарсан шинжтэй байгаа нь тахал болж тарах эхлэл болж байж магадгүй гэж Роберт Кохын нэрэмжит Берлиний хүрээлэнгийн профессор Клаус Штарк ярьж байна: «Энэ тохиолдолд бид тахалын тухай бүрэн итгэлтэй ярих болж байна. Герман улсад урьд өмнө нь хэзээч гарч байгаагүй олон нийтийг хамарсан халдварт өвчинтэй эмч нар анх удаа тулгарч байна» гэж тэр хэллээ. Эмч нар маш олон шинжилгээний хариу цуглуулсан гэх боловч тодорхой шинжилгээний хариу гарсны дараа нэгдсэн санал байхгүй л байна. Энэ өвчин гэдэсний савханцарын энтеро геморрагаас үүсэж байгаа буюу түүний аюултай шинэ хэлбэр юм. Энэ хэлбэрт 0104 гэсэн дугаар өгсөн байна. Харин ДЭМБ өөр хувилбарыг санал болгож байна.  Анагаахын шинжлэх ухаанд урьд өмнө таарч байгаагүй цоо шинэ микро организмтай бид тулгарч байга гэж ДЭМБ үзэж байна. Энэ нянгийн  генийг эрдэмтэд уншиж чадлаа.Энэ олон эст организм, гэдсний жирийн савханцар нилээд аюултай хорт бактер хоёр өдөөгчийн нэгдлийн үр дүнд бий болсон гэж тогтоожээ. Тэгэхлээр энэ алуурчин мутант хаанаас гарсан бэ гэдэг л гол асуудал болоод байна.  Хувилбар  бол үй түмээрээ байна. Энэ шинэ бактер үүсэхэд хүний үйл ажиллагаа нөлөөлсөн байх гэж микро биологч Ирина Власова үзэж байна: «Урьд нь бидний хувьд жирийн үзэгдэл байсан гэдсний савханцарын сонгодог хэлбэрийн генийн хувьд өөрчлөгдсөн хэлбэр байх. Антибиотикийг хүмүүс буруу хэрэглэснээс болж асар их хэмжээний эмчлэгдэхгүй шахуу бактерүүдийн хэлбэрүүдийг бий болгодог. Антибиотикт дарагддаггүй эмчлэгддэггүй энэ бактерүүд янз бүрийн хэлбэрийн бактерүүдийн хэлбэрийг нэгтгэдэг» гэж тэр ярилаа. ЕХ-ны төр засаг халдварын шалтгааныг одоо болтол тогтоож чадахгүй байна. Харин 5-р сарын сүүлчээр германын түшмэдүүд испанын өргөст хэмхийг буруутгаж эхэлсэн юм. Хэдэн мянган тонн ногоог шууд л хог дээр хаясан билээ. Испанын өргөст хэмхэнд хийсэн нарийвчилсан шинжилгээний дүн энэ долоо хоногт гарлаа. Испанын өргөст хэмх ямарч буруугүй болж германчууд хэтэрхий яарсан нь тодорхой боллоо. Мэдээж хэрэг Мадрид уур хилэнтэйгээр шүүмжиллээ. Хөдөө аж ахуйн сайд Роза Агилар зөвхөн уучлалт гуйхыг шаардаад зогсохгүй нөхөн төлбөр төлүүлнэ гэж мэдэгдээд: «Ямарч батлагдаагүй гэм бурууг тулган хүлээлэгэх шаардлагагүй. Герман улс үүнийг тооцож үзэх ёстой. Учир нь испанын хүнсний салбарт асар их хохриол учрууллаа. Хямрал тохиолдсон үед ДХБ-ын хүрээнд заасны дагуух тусламжийг испан улс хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчиддээ үзүүлэхийг дэмжих болно. Энэ салбарын нөхөж баршгүй алдагдлыг намжаахын тулд бид яаралтай тусламжийг гуйх болно. Герман улсад хариуцлага хүлээлгэх асуудлыг бид өөрийн мэдэлд үлдээлээ» гэж тэр хэллээ.Иргэдийнхээ эрүүл мэндээр тоглохыг Москва хүссэнгүй.  Европын хүнсний ногооны импортыг ОУ бүрмөсөн хаасан байна. Аюул занал хийсэн уур уцаартай мэдэгдлийг Брюселль шууд л хийлээ. Евро комиссын түшмэдүүд энэ арга хэмжээг зохисгүй гэж нэрлээд ЕХ, ОУ-ын харилцаа муудна гэдгийг үгүйсгэхгүй байна гэж мэдэгдсэн байна. ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин энэ асуудалд хяналт тавина гэж мэдэгдээд, Хуучин ертөнцийнхэн тулган шаардалт тавихынхаа оронд  тахалын шалтгааныг олохыг шаардлаа: «ОУ-ын шийдвэр нь ДХБ-ын үзэл санаанд харшилж байна гэж Евро комиссийн төлөөлөгчид одоо ярьж байна. Ямар үзэл санаанд харшлаад байгааг би үнэндээ ойлгохгүй юм. Идэх л юм бол хүн үхээд байгаа өргөст хэмх тийм ч сайхан үнэртэхгүй л байна. Манай түншүүд энэ хорт халдварын  эх үүсвэр, шалтгааныг л хурдан олоосой гэж бид хүсэж байна. Ямар нэгэн үзэл санаанас  болж бид өөрийнхөө ард түмнийг хордуулж чадахгүй» гэж ерөнхий сайд хэллээ. Энэ гэдсний халдвар анх илэрүүлсэн Герман улсын хилээс халиад байна. Өвчлөлтийг 12 улсад бүртгэлээ. Энэ нян тэнгис далай гатлан АНУ-д хүрлээ. Гахай, шувууны томуу шиг бүх дэлхийг хамарсан тахал болж мэднэ гэж зарим халдвар судлаачид үзэж байна. Тэдгээрийн гарал үүслийн талаар  олон асуулт байсан, байсаар ч байна.