Япон улсын Ерөнхий  сайд Наото Кан нь “ирэх наймдугаар сараас хэтрэхгүй  огцроход бэлэн байна”.  Энэ тухай түүний ойр хавийн зөвлөхүүд болоод эрх баригч Ардчилсан намын удирдагчид мэдэгджээ. Ерөнхий сайдын хүрээнийхний тэмдэглэж буйгаар Ардчилсан намын удирдлагууд “намынхаа тэргүүнийг сонгох сонгуулийг 9-р сард явуулахаар бэлтгэл ажлаа эхлээд байна”.  Ингэхдээ дээрх албан тушаалд “нэр дэвшигчдээр”  одоогийн санэгийн сайд Ёсихико Нода болон Сайд нарын кабинетын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ёсито Сэнгоку нар  тус тус тодорч байгаа юм.