Нью-Дели  хотод болосн авилгын эрсэг жагсаалд оролцогчдыг тараахдаа полиц нулимс асгаруулах хийг хэрэглжээ. Жагсагчид нэрт йогч Свами Рамдевын цуглаанд нэгдэн орсон ажээ. Тэрээр  авилга авсан түшмэлүүдэд цаазаар авах ял оноохыг Засгийн газраас шаардажөлсгөлөн зарлажээ. Түүнчлэн Энэтхэгээс гадаад руу нууцаар гаргасан хөрөнгөний эсрэг мөн тэмцэж буй ажээ. Жагсагчид энэхүү арга хэмжээг хотын төвийн  хамгийн том талбайд зохион явуулсан байна. Тэнд хэдэн арван мянган хүн цугларчээ. Йогийг полиц баривчилсан боловч, түүнийг хэдэн  цагийн дараа суллажээ. Тэр өөрийн талын хүмүүсийг өлсгөлөнгөө цааш үргэлжлүүлэхийг уриалжээ. 45 настай йог Свами Рамдев нь Энэтхэгт төдийгүй гадаадын орнуудад нэртэй ажээ. Түүнийг 30 сая гаруй залгамжлагчтай гэж үздэг  аж.