9 хүн нас барж, 21 хүн шархадсан тухай  мэдээ бямба гаригт Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужийн орон нутгийн ХМХ мэдээлжээ. Бороо орсны дараах  хурдны зам дээр  хоёр машин халтирч мөргөлджээ. Тэдний араас явж байсан  хүнд даацын  ачааны тэрэг тормозлож эхэлсэн боловч, жолоогоо дийлэхгүй зогсож байсан жижиг тэргүүдийг мөргөж, түүний дараа урьдаас ирж явсан автобусыг мөргөжээ. З0 хүнтэй явсан автобус хүчтэй цохилтоос болж өнхөрч, замын хажуу руу унасан байв. Шархадсан  бүх хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ. Энэхүү ослын шалтгааныг илрүүлэх мөрдөн байцаалтын  ажил эхлээд байна.