Пакистаны Пешавара хотоос холгүй Матани хотхонд дэлбэрэлт гарсны улмаас 6 хүн нас барж, 11 хүн шархаджээ.Дэлбэрэлт  төхөөрөмж нь  захын ойролцоох автобусны буудал дээр   дэлбэрчээ. Халдлага болсон газар эмч, аврагчид иржээ. 5-р сарын 2нд Пакистанд 3аль-Каидагийн” толгойлогч  Усама бен Ладеныг хороосны дараа  алан хядагчид цуврал халдлагуудыг хийж иржээ. Халдлагад цэргийн сургууль, АНУ ын консулын  автомашинууд, усан—цэргийн бааз болоод бусад объектууд өртжээ.