Афганистаны ЗГ нь улс орондоо аюулгүй байдлыг хангахад илүүтэй  хариуцлага хүлээх ёстой. Энэ тухай АНУ-ын БХЯ ны сайд Роберт Гейтс бямба гаригт Кабулд ирэхдээ мэдэгджээ. Тэрээр тус улсад  “ сүүлчийн айлчлалаа” хийж байгаа бөгөөд  удахгуй тэр цэргийн байгууллагаас бүр мөсөн явах ажээ. Харин одоо  Гейтс нь  Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайтай  уулзаж ярилцсныхаа дараа “америкийн цэргийн ажиллагаа нь цаг хугацаа, нөөцөөрөө  хязгааргүй биш  юм  шүү “гэж анхааруулжээ. Гейтс цааш хэлэхдээ, хэрвээ афганы засгийн газар тус улсын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг сайжруулахгуй юм бол  америкийн энэхүү ажиллагааг амжилттай явагдсан гэж үзэх боломжгүй юм гэжээ. Түүнчлэн АНУ ын БХЯ –ны сайд үзэхдээ, Усама бен Ладеныг  хороосны дараа афганы талибууд “Аль-Каидагаас” “холдох” хүсэлтэй байж болох юм гэв.  Гэхдээ тэр хэлэхдээ, “одоо энэ тухай ярих нь эрт байна” гэв. Үүний ямар нэгэн шинж тэмдгийг оны эцэс гэхэд бид харах байх гэж би найдаж  байна” гэж тэр тэмдэглэжээ.