Йемень улсын Ерөнхийлөгч Али Абдалла Салех Саудын Арабт эмчлүүлэхээр ирэв. Тус улсын тэргүүний онгоц  вант улсын нийслэл Эр-Рияда хотын онгоцны буудалд буулаа-гэж катарын “Аль Жазира” телесуваг мэдээлжээ. Түүний мэдэгдснээр, тус улсын удирдлагыг Дэд ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хади аваад байгаа юм байна.  Энэхүү мэдээ нь одоогоор албан ёсоор батлагдаагүй байна. Йемений Еөрнхийлөгч болон тус улсын бусад удирдах хүмүүс баасан гаригт лалын шашны сүмд мөргөл хийх үеээр их бууны суманд өртсөн ажээ. Үүний дүнд 11 хүн амь үрэгдсэн аж. Тэр үед  Ерөнхийлөгч зүрхний хавьцаа шархадсан байна.