Москвад болдог дэлхийн симфон найрал хөгжмийн наадам, 6-р сарын 12-нд тэмдэглэдэг “ОУ-ын өдөр” улсын баярын уламжлалт удиртгал болдог боллоо. Энэ жилийн  зургаадах наадам 6-р сарын 3-нд Румын улсын Жорж Энескугийн нэрэмжит найрал хөгжмийн тоглолтоор эхэллээ. Нийслэл хотын цагаан гантиган түүхэн Баганат танхимт энэ концерт ерөнхий удирдаач Хория Андреескугийн удирдлагаар цууриатах болно.  “Энэ нь зүгээр л нэг найрал хөгжмийн цуваа биш дэлхийн симфон найрал хөгжмийн олон талыг дэлгэн үзүүлж чадах тэр торгон агшинг илэрхийлсэн сонирхолтой шинэлэг зүйлийг зохион байгуулагчид нь жил бүр олж харуулж чаддаг юм” гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн соёлын асуудал хармуцсан зөвлөх Юрий Лаптев форумын өмнөхөн мэдэгдсэн байна. Анхны наадамд ирж оролцон москвагийн форумын нэр хүндийг өндөрт өргөсөн Герман, Франц, Их Британи, Итали, АНУ зэрэг улсуудын нэр хүндтэй найрал хөгжимчдий хойноос ноднин жил гэхэд азийн бүс нутгийн гайхамшигтай найрал хөгжимчид ирсэн билээ. Дараа нь зүүн европынхон ирээд байна. Энэ жилийн наадмыг бид тоглоом, шоглоомоор “Варшавын гэрээ” гэж нэрлэсэн юм гэж наадмын зохион байгуулагч Лолита Сильвиан тэмдэглэсэн байна. Наадмын зургаан үдэш Бухарест, Прага, Варшаваас ирсэн найрал хөгжимчид, Ижил мөрний эрэг хавийн Саратов хот, мөн Москва хотын хамт олон концерт тоглох болно. Хамт олон бүхнийг уран сайхны удирдагч нь танилцуулах ёстой. Прагын найрал хөгжмийг Пинхас Штейнберг, орчин үеийн урлагын манлайлагч Варшавскийг хөгжмийн зохиолч Кшиштоф Пендерецкий нар удирдаж байна. ОУ-ын үндэсний филармонын найрал хөгжмийг алдарт хийлч, удирдаач Владимир Спиваков тэргүүлж байна гэж Лолита Сильвиан яриад: «Алдартай удирдаачтай, нэр цуутай хамтлагууд хүрэлцэн ирж байсан ба харин удирдаач нь удирдагч нь биш байсан тохиолдол манайд байсан. Энэ бол гайхамшигтай, сонирхолтой үйл явдал юм. Харин энэ жил бүх ерөнхий удирдаач нь хамтлагаа тэргүүлж байна. Миний бодлоор уран бүтээлч талаас нь авч үзэх юм бол энэ нь маш сонирхолтой юм. Удирдаач, хөгжимчдын харилцан ойлголцол, хэрхэн хамтарч ажиллаж байгааг, тэд хэрхэн бие биеэ ойлгож байгааг мөн сэтгэл хөдлөлийн онцлог зэргийг бид олж харж байгаа юм» гэж тэр хэллээ. Уламжлал ёсоор наадмын хөтөлбөрт тус найрал хөгжим аль улсыг төлөөлж байгаа тэр улсынхаа үндэсний сонгодог хөгжмөө хэрхэн бүтээлдээ тусгасан байна гэдэгт онцгой анхаарал хандуулдаг юм. Дэлхийн симфони найрал хөгжмийн наадмын энэ онцлогийг маш сайн гэж маэстро Владимир Спиваков үзэж байна. Оросын ямар нэг найрал хөгжимчид аль нэг оронд жишээ нь, Барууны орнуудад аялан тоглож байхад үзэгчид орос хөгжим тоглохыг хүсээд зогсохгүй бүр шаарддаг гээч. Үндэснийхээ хөгжмийг тоглох нь үнэхээр үнэн бодитай, уламжлалаа харуулсан байдаг гэдгийг бүгд ойлгож байгаа. Энд бас л тийм юм. Жишээ нь румыны Жорже Энеску бол маш олон талтай гайхамшигтай хөгжимчин юм. Тэрээр хйилч, удирдаач, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч хүн шүү дээ. Тэр бүх төрлийн хөгжмийн зэмсэг дээр гайхамшигтай тоглодог юм. Мэдээж хэрэг Энескугийн найрал хөгжим түүний бүтээлийг хөгжимдөж л таарна. Энэ бол маш сайн хэрэг. Чехууд өөрийнхөө хөгжмийг, бид өөрийнхөө хөгжмийг хөгжимдөнө. Миний бодлоор энэ үнэхээр гайхамшигтай зүйл гэж тэр хэллээ. Маэстро Спиваков Үндэсний филармоны найрал хөгжимчидтэйгээ хамт 6-р сарын 12-ны ОУ-ын өдөрт зориулсан концертыг хаагаад зогсохгүй, тэрээр Өглөгийн сангийн тэргүүний үүргээ биелүүлэх ба тэдний хөрөнгөөр сурдаг цэл залуухан хөгжимчдийг наадмын хөтөлбөрт гоцлол хөгжимчдөөр урьсан юм.