Өмнөд солонгос маягийн “нөхөрсөг шогийн хэрүүл”-ийг Сөүл өдөөн хатгалаа. Өмнөд Солонгосын бэлтгэл хүчнийхнийг буудлагын сургууль хийлгэхдээ БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир, төрийн эрхийн залгамжлагч гэж зарлаад байгаа түүний бага хүү хоёрын зурагтай байг буудуулсан байна. “Муусайн урвагчдын бөөгнөрлыг ганцхан цохилтоор газрын хөрснөөс арчина” гэж Хойд Солонгосын ЗХ-нийхэн сүрдүүлжээ. АНУ-ын Флорида муж улсын евангелч лам Терри Жонс 4-р сард Коран судрыг шатааж лалын ертөнцийн дургүйцлийг төрүүлсэн билээ. Энэ ухаан муутай ламынхтай ижил үйл ажиллагааг Сөүл бас хийхээр шийдсэн бололтой. Бэлтгэл цэргүүдийн энэ галлаан солонгос хоорондын дайны галыг улам дүрэлзүүлнэ гэж боддоггүй л юм байхдаа. “Нөхөрсөг шогийг” буудах явдал улсын бодлогын хэмжээнд хүрнэ, учир нь хойд солонгосчуудын хувьд Ким Чен Ир, Ким Чен Ын нарын хөрөг гэдэг Коран судар лалуудын хувьд ямар байдагтай утга нэгэн билээ. Австралийн иргэн Жулиан Ассанджын үндэслэн байгуулсан “Викиликс” интернет хуудсын хэлбэрээр Пхеньян, Сөүлийг өдөөн хатгасан юм. Өмнөдийнхний 5-р сарын эхээр Бээжинтэй хийсэн хэлэлцээрийн зарим зүйлийн нь Умардынхан ил болгосон билээ. Хоёр талын харилцааг хэвийн болгохын тулд цуврал дээд хэмжээний уулзалт маягтай “их мөнгөтэй томоо гэгчийн шуудай” БНАСАУ-д Өмнөд Солонгос улс санал болгосон гэнээ. Харин тэр шуудайтай мөнгөө “Чхонан” хөлгийг устгасан болон Ёнпхенпо арлын эргэн тойрны байдлын талаар Пхеньян уучлалт гуйхыг шаардсан хэлбэртэй хавханд тавьсан байна. Пхеньян иймэрхүү өдөөн хатгалагад хэзээч автахгүй гэдэг нь тодорхой шүү дээ гэж Алс Дорнодын хүрээлэнгийн солонгос судлалын төвийн захирал Александр Жебин тэмдэглээд: «Нууц хэлэлцээрийг задруулах зэрэг иймэрхүү олон нийтийг хамарсан мэтгэлцээн нь олон шинжээчдийн үзэж байгаагаар Умард, Өмнөдийн одоогийн харилцаа түүхэн дэх хамгийн муу харилцаа болоод байна. Умардын талаар явуулж байсан урьдын 2 ерөнхийлөгчийн бодлого дэндүү зөөлөн байсан гэж Ли Мен Бакын засаг захиргаа үзэж байгаатай холбоотой юм. Умардынханд дэндүү их эдийн засгийн тусламж тэтгэлэг өгч байсан боловч Өмнөдийнхэн хоосон хоцорч байсан гэж үзсэн байна. Үүний хүчинд л Өмнөдийн солонгосчууд аюулгүй байдалд тайван амьдарч байсан гэдгийг мартаж болохгүй. Солонгосын дайнаас хойш анх удаагаа тэд их бууны дуунаар нойрноосоо сэрнэ гэж айлгүй унтаж байсан байх» гэлээ. Нууц хэлэлцээрийг Пхеньян ил болгосон явдал Сөүлийн дүргүйг ихэд хүргэсэн юм. АНУ, Өмнөд Солонгос хоёр БНАСАУ-ын эргийн ойролцоо байнга тэнгисийн хээрийн сургууль хийж Пхеньяний дургүйг хүргэж байдагтай ижил юм. Одоогийн байдлаар умардууд нь хэдийчинээ муу байна төдийчинээ сайн гэсэн өмнөдүүдийн зарчмыг баримтлаж байгаа бололтой. Нууц хэлцээрийг ил болгох ажлыг Пхеньян, Бээжинтэй хамт хийсэн байж болох талтай. Энэ мэдээлэл гарахын өмнөхөн Ким Чен Ир Хятадад айлчилсан юм. Өмнөд солонгосчууд Хятад, БНАСАУ хоёрын хүлээж авах аргагүй шаарлагыг тулгана гэж бодсон учраас Бээжин Умард, Өмнөд хоёрын хэлэлцээрийг хийлгэхийг зөвшөөрсөн бололтой. Сөүлийн улс төрийн сохор бодлого нь Бээжинг гайхшруулаад зогсоогүй түүнийг бүр доромжилсон байж ч болох юм. Хоёр Солонгос улсын харилцааг хэвийн болгохыг бээжин үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байгаа юм. Ийм нөхцөлд Бээжин өөрийн дургүйцлийг илэрхийлэхийн тулд Пхеньян, Сөүл хоёрыг хооронд нь хүчтэй мөргөлдүүсэн байх. Тэр тусмаа Вашингтон Сөүлийг байнга дэмжиж байдаг шүү дээ. Солонгосын хойгийн нөхцөл байлын талаарх хэлэлцээрийг хийхийн тулд байнга урьдчилсан нөхцөл тавьж түүний тэвчээрийг алдагдуулж байдгаа болих хэрэгтэй гэсэн дохиог Бээжин АНУ-д өгсөн байж ч болно. Өмнөд Солонгостой байнга хамтарсан хээрийн сургууль хийж үүнийгээ хятадын талд дарамт үзүүлэх хөшүүрэг болгож байдаг билээ.