Удмуртад болсон онц байдлын үеэр хэлмэгдсэн хүний тоо 75-д хүрлээ. Тэднээс 30 хүнийг эмнэлэгт хэвтүүлээд байна гэж ОХУ-ын ОБЯ-ны мэдээлэлийн удирдлагын төлөөлөгч мэдээлсэн байна. “Таван хүн эмнэлэгээс гарсан, 691 тохиолдолд сэтгэл зүйн туслалцаа үзүүлээд байна “ гэж тэр хэлсэн байна. ОХУ-ын ОБЯ-ны саперчууд түймэр, дэлбэрэлт борлсон газрын ойролцоогоос 120 дэлбэрэх аюултай зүйлсийг олсон байна гэж  ОХУ-ын ОБЯ-ны мэдээлэлийн удирдлагын төлөөлөгч мэдээлсэн байна. 16 гектар газрыг самнасан ба 116 дэлбэрэх аюултай зүйлсмйг олсон гэж тэр ярьсан байна. ОБЯ-ны нисэх хүчин 14 удаа нислэг үйлдэж 830 тонн ус цацсан байна. Ерөнхийлөгч Д. Медведев энэ болсон явдлын учир шалтгааныг олж буруутай этгээдүүдийг илэрүүлж шийтгэх хэрэгтэй гэж БХЯ-ны сайд Анатолий Сердюковт үүрэг болгосон байна. Башкирт зэвсгийн агуулах дэлбэрснээс хойш яг долоо хоногийн дараа энэ түймэр гарсан байна.