Илбэчид болон  орчин үеийн циркийн “Цагаан ид шид” олон улсын наадам Пермь хотод нээгдсэн байна. Дэлхийн мундаг илбэчдын нэг АНУ-ын Жефф МакБрайд энэ наадамд оролцох юм байна. Тэрээр нүүрэндээ масктай үзүүлбэр үзүүлдэг бөгөөд үүнийг илбийн сонгодог хэлбэр гэж тооцдог юм. Дэлхийн алдартай илбэчид Норберт Ферре, Жером Мурат, Юг Протат болон ид шидийн дэлхийн аврага, ОУ-ын ардын жүжигчин Владимир Данилин нартай хамт тэрээр гала концертод оролцох юм байна. Мөн энэ наадамд Аргентин, Бельги, Испан, Норвег, Финлянд, Франц, Хорват, Орос зэрэг улсуудын циркийн шилдэг хамталгууд оролцож байна. Испанын “Сакуде” циркийн хамтлагын шоу энэ наадмын оргил нь болно.