Орос улс, БНХАУ-ын бараа эргэлт 2010 онд 50%-иар өсөж 60 тэрбум долларт хүрсэн байна гэж ОХУ-ын засгийн газрын дэд ерөнхий сайд Сергей Иванов Хятадын БХЯ-ны сайд Лян Гуанлетэй уулзахдаа мэдэгдсэн байна. “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” бага хурлын “талбар дээр” хэлэлцээр болж байна. Москва, Бээжингийн харилцаа тогтвортой, давшингүй хөгжиж байна гэж Иванов тэмдэглэсэн байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ху Зиньтаогийн ОУ-д 6-р сард хийх айлчлал хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэдэгт дэд ерөнхий сайд найдаж байгаагаа илэрхийллээ. Манай хоёр улс эрчим хүчний хамтын ажиллагаа, цөмийн эрчим хүч, цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээний харилцан ажиллагаа, өндөр технологийн салбарт ажиллах сайхан ирээдүй байна. Салбарын сайд нарын түвшинд ажлын хэсэг байнга уулзаж, яриа хэлэлцээ тасралтгүй үргэлжилж байна” гэж Иванов хэлсэн байна. АНД-н бүсийн аюулгүй байдалтай холбоотой маш олон асуудал, сорилт байна гэж дэд ерөнхий сайд тэмдэглээд “үүнийг л хэлэлцэхийг санал болгож байна гэж” хэлсэн байна.