Сана хот дахь ерөнхийлөгчийн цогцолборыг их буугаар буудснаас хойш хэдэн цагийн дараа Йеменийн ерөнхийлөгч Али Абдалла Салех ард түмэндээ хандаж радиогоор үг хэллээ.Энэ бүхний хариуцлагыг сөрөг хүчний талд орсон Садек аль-Ахмарын толгойлдог омгийнхон хүлээх ёстой гэж Салех мэдэгдээд, түүнийг “төрийн эргэлт хийхийг завдсан” гэж буруутгасан байна. Салех баасан гаригийн мөргөлөө үйлдэж байх үед тус сүмд их бууны 2 сум тусжээ. Үүний улмаас миний 7 бие хамгаалагч алагдсан гэж ерөнхийлөгч хэлсэн байна. Тэрээр толгойдоо хөнгөн шарх авсан байна. Тус улсад байгаа өөрийн иргэдээ Йеменээс нүүлгэхээр ОУ-ын элчин сайдын яам бэлдэж байна. Сана хотод байгаа ОУ-ын элчин сайдын яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Айдар Буйгунов энэ тухай мэдээлсэн байна. Йеменийн байдал 5-р сарын 20-ны үеэр эрс хурцадсан ба одоо байнга  л дэлбэрэлт сонсогдсоор байна гэж тэр ярьжээ.