АНД аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” жил тутмын  форум Сингапурт болж байна. Мөн Ази тив дэх АНУ, Хятад улсуудын өрсөлдөөнийг хэлэлцэж байна.Сингапурт 6-р сарын 3-5-ны хооронд болж байгаа “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” бага хуралд батлан хамгаалах яамдын сайд нар, засгийн газруудын өндөр албан тушаалын түшмэд, шинжээчид оролцож байгаа ба АНД-н бүс нутгийн аюулгүй байдлыг хэлэлцэж байна. Бүгд хуралдаан, хоёр талын уулзалтуудын хэлэлцэх нэг гол асуудал бол тус бүс нутгийг цэргийн талбар болгохгүйн тулд юу хийх ёстой вэ гэсэн  асуулт байна. Дэлхийн тэргүүлэгчдээс юугаараа ч хоцрохгүйн төлөө эрчимтэй урагшлан ахиж байгаа Хятад улс, АНУ хоёрын өрсөлдөөн онцгой аюул учруулж мэднэ гэж шинжээчид үзэж байна.

    Энэ сарын сүүлчээр Роберт Гейтс Пентагоны тэргүүний албан тушаалаа өгнө. Ийм учраас л  тэр сингапурын форумын өмнө бараг л энхийг сахиулагч шиг л харагдаж байлаа. Вашигтон Тайбэйтэй цэргийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх үү, тус аралд олон зориулалт бүхий сөнөөгч Ф-16 онгоцоо нийлүүлэх үү гэсэн сэтгүүлчдийн асуултанд АНУ-ын БХЯ-ны сайд хариулахаас гэнэт татгалзлаа. Хятадын цэргийн хүч чадлыг байнга шүүмжилдэг хүн Роберт Гейтс юм. Тайванд америкийн цэргийн техникийн шинэ загваруудыг худалдах төлөвлөгөөг тэрээр АНУ-ын Конгресс дээр тууштай хамгаалж байсан юм. Харин гэнэтийн сонин үзэгдэл боллоо. америк, тайванийн хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа асуудлаар түүнд ямарч ойлголт байхгүй гэж тэр сэтгүүлчидэд хариулсан байна.

    Вашингтон БНХАУ-ын нөлөөний өсөлтийг хязгаарлахыг оролдохгүй гэж Гейтс тэмдэглэсэн байна. “БНХАУ бол дэлхийн гүрэн улс бөгөөд тэр чигээрээ үлдэх болно” гэж “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” жил тутмын  форумын өмнө мэдэгдсэн байна.АНД-н аюулгүй байдлын асуудлыг ажиглаж байгаа шинжээчид толгой эргүүлэх хэрэггүй гэж үзэж байна. Энэ тааламжтай үгийн цаана америк, хятадын санал зөрөлдөөнийг нийтэд мэдэгдэхгүй байх гэсэн хүсэл нуундаж байх шиг байна. Далайн дээрэмчидтэй тэмцэх, Афганистаны байдлыг зохицуулах, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зэрэг олон асуудлаар АНУ, Хятад улстай хамтран ажиллах сонирхолтой байна гэж ОУ-ын ГХЯ-ны ОУХД сургуулийн эрдэм шинжилгэний ажилтан Алексей Мочульский «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө мэдэгдээд «Харицлан огтлолцлын цэгийг олж харилцан ойлголцох шаардлагатай байна. Хятадын эсрэг ямар нэг муу зүйл хийх нь Барак Обамагийн одоо хийх ажил биш гэж би бодож байна. ямарч л байсан 2012 оны сонгуулийн өмнө тийм байх болно. Хямралын хор уршгийг даван туулахад хятадын үүргийг харж үзвэл америк хятадын харилцаа прагматик байдалд суурилах байх» гэж гэлээ.

   Сөргөлдөөнийг Вашингтон зохих хугацаанд сүүдэрт байлгах гээд байгаа гол шалтгаан нь Зүүн Өмнөд Азид АНУ, Хятад улсын ирээдүйн хурц сөргөлдөөнд оршиж байгаа юм. Барак Обамагийн засаг захиргаа өөрийн азийн стратегийг дэс дараатайгаар итгэлтэйгээр ЗӨА руу чиглүүлж байна. Мэдээж хэрэг Хятадын нөлөөг АНУ хязгаарлахаар оролдох нь дамжиггүй. Тус бүс нутагт “америкийн оролцооны тогтвортой байдлыг” баталгаатай байлгахын тулд ЗӨА-д явуулах цэргийн стратегтээ өөрчлөлт хийж байна гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын туслах Курт Кэмпбелл саяхан мэдэгдлээ. Өөрийнх нь хилийн ойролцоо иймэрхүү идэвхжилт үүсэхийг хятадын удирдлага ойлгох нь юу л бол...