Энэ үхэл таригч бодисны тархалттай тэмцэх мансууруулах бодисны зарим нэг төрлийг хууль ёсны болгож, түүнийг хэрэглэгчдийг эрүүгийн хэрэгт татахгүй байх ийм аргыг НҮБ-ын комисс санал болголлоо. Тус комисст багтдаг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Анан, Мексик, Колумб, Бразил улсуудын ерөнхийлөгчид асан мансууруулах бодисны эсрэг явуулсан даяарчлалыг хамарсан аян дайн нуран унасан гэж тэмдэглээд энэ гамшигтай тэмцэх цорын ганц зөв зам бол хориг саадыг арилгах явдал гэж үзэж байна.

    Мансуурах явдал улам давшилж, сэтгэхүйд нөлөөлдөг янз бүрийн бодисыг хэрэглэх явдал жилээс жилд өсөн нэмэгдэж байна гэж НҮБ-ын комиссийн энэ илтгэлд өгүүлсэн байна. Мансууруурлах бодистой тэмцэж байгаа улс орон бүхэн нэг их сайхан биш тоо баримт харуулах байх. Хамгийн гол нь энэ комиссийн төлөөлөгчдийн санал болгож байгаа аргууд хэр үйлчлэлтэй байх вэ гэдэг л хамгийн сонин байна. Европын хэд хэдэн орон болон АНУ-ын зарим мужуудад “хөнгөн” мансууруулах бодис марихуан, гашиш зэргийг хууль ёсны болгосон нь хэнд ч нууц биш билээ. Хамгийн гол түүнийг хэрэглэж байгаа хүний тоо нь буурах биш бир өссөн байна. Марихуаныг хууль ёсны болгосон Голланд улсад америкийн эрдэмтэн Линн Циммер, Жон Морган нарын явуулсан судалгааны дүн тийм чсайн биш байна. Тус улсад марихуан хэрэглэдэг өсвөр насны хүүхдийн тоо 250%-иар өссөн байна.Мансууруулах бодис зардаг “кофешопууд”-ын тоо нэмэгдсний дараа Голланд улсад гэмт хэрэг эрс нэмэгдсэн бөгөөд Европт хамгийн өндөр байна.

    “Хөнгөн” мансууруулах бодисыг хууль ёсны болгох нь мансууруулах бодис хэрэглэгчидтэй тэмцэх арга биш гэж “Эрүүл эх орон” сангийн ерөнхийлөгч Виталий Богданчиков хэлээд «Мансууруулах бодисны зарим нэг төрлийг хууль ёсны болгохыг би байнга эсэргүүцдэг. Мансууруулах бодисны донтой болсон хүнд энэ нь амьдралынх нь утга учир болно. Одоо мансууруулах бодис олж авах хэрэглэхэд хүндрэл байгаа бол түүнийг хууль ёсны болгосны дараа энэ бүх саадтотгор арилах болно. Тэгэхлээр хэрэглээ хэдэн арав дахин өснө» гэж тэмдэглэлээ.

   Хар тамхи тараагчид болон мансуурагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй, гэхдээ шийтгэл нь тийм хатуу байх ёсгүй гэж  Виталий Богданчиков нэмж хэлээд «Мансуурагчийг харицлагаас чөлөөлөх биш харин ч хариуцлагад татах ёстой. Тэгэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх биш өөр ижил төрлийн хариуцлага байх ёстой. Жишээ нь Европт мансууруулах бодис хэрэглсний төлөө 3 жил шоронд хорьдог. Тэгэхдээ ял эдлэгчид эмчилгээний төвд эмчлүүлэх үү шоронд ялаа эдлэх үү гэдгийг санал болгодог байна. Харин хүн эмчилгээг сонгох байх гэсэн магадлал өндөр байдаг. Ингэсэн тохиолдолд тэр хүн эрүүл болж эхлэнэ гэсэн найдвар төрдөг билээ» гэлээ.

    НҮБ-ын комисс өөрийнхөө аргыг санал болгоод зогсоогүй буруутнуудыг олсон байна. өөрийнхөө улс оронд мансууруулах бодистой тэмцэж байгаа аргаа хамгийн үр ашигтай гэж үзэж байгаа тэр засгийн газрууд л буруутай гэнэ. Мансууруулах бодмстой яаж үр ашигтай тэмцэх вэ гэдэг асуудал бас л нээлттэй хэвээрээ хоцорлоо. НҮБ-ын комисст ч тавих асуулт байна. Мансууруулах бодисыг хууль ёсны болгож мансуурагчтай тэмцэнэ гэсэн тэдний санал нь бүжигэнд урьж байгаа мэт л санагдаж байна.