Өчигдөр үдээс хойш, өнөөдөр үдээс өмнө Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд Халимаг улсад байлаа. Зочинтой хийсэн уулзалт халимаг ёс заншлын дагуу боллоо. МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Халимаг улсын тэргүүн Орлов нар монгол гэрт зочилж настан буурлуудтай уулзлаа. Пүрэв гаригт Монгол, Халимаг улсуудын тэргүүнүүд протоклийн уулзалт хийж дараа нь Монгол, Халимаг улсуудын урлагын мастеруудын концерт үзсэн байна. Монголын төлөөлөгчдийн хоёр дахь өдрийн айлчлал “мөнхийн гал” дурсгалын цогцолборт  цэцэг өргөх ёслолоор эхэлсэн байна. Дараа нь тэд Халимаг улсын гол гайхашиг болсон “Будда Шакьямунийн алтан сүмээр” экскурси хийсэн байна. Халимагийн нутагт хийсэн айлчлалынхаа төгсгөлд МУ-ын ерөнхийлөгч Халимагийн Улсын Их сургуулийн оюутнууд болон сэтгүүлчидтэй уулзсан байна. Өнөөдөр орон нутгийн цагаар 13 цагт МУ-ын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж эх орондоо буцлаа.