Барууны орныхон өөрсдийнхөө зан араншингийн дадал болсон хэв маягаа өөрчлөх болсон. ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын Bloomberg агентлагт өгсөн ярилцлагын гол санааг ингэж ойлгож болно гэж оросын улс төрчид үзэж байна. Сергей Лавровын барууны сэтгүүлчидтэй хийсэн ярилцлагын гол сэдэв нь Ливи, Иран, Палестин улсуудын эргэн тойронд болж байгаа үйл явдал байлаа.

   Ливийн тэргүүн Муаммар Каддафигийн “халдашгүй дархан байдлын талаарх тохиролцооны тухай” ямарч хэлэлцээрт ОУ оролцохгүй байгаа гэж Сергей Лавров мэдэгдсэн байна. Нөхцөл байдалд нөлөөлж чадахуйц бусад улсуудын удирдлага янз бүрийн хувилбарыг авч үзэж байгаа гэж тэр тэмдэглэсэн байна. Хурандаагийн хувь заяаны тухай саяхан болсон “их наймны” дээд хэмжээний уулзалт дээр хэлэлцсэн юм. “Ливийн элсэн цөлд амьдрах жирийн бедуины амьдралаас эхлээд, олон улсын эрүүгийн шүүх хүртэл” санал болгосон хувилбаруудын цар хүрээ өргөн байлаа. Францийн Довильд америк, францын ерөнхийлөгчид Барак Обама, Николя Саркози нар ливийн хэлэлцээрт тус болооч гэж ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведевээс хүссэн билээ. Өөрөөр хэлвэл ливийн босогчид, Африкийн холбоо, эвслийн хүчин хүлээж авч болохуйц тохиролццог бүрдүүл гэсэн үг билээ. Үүний үр дүнд ОУ Каддафи болон НАТО гэсэн хоёр чиглэлээр дипломат үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн байна. Цэргийн ажиллагаагаа зогсоох ёстой гэдгийг эвсэлд итгүүлэх. Мөн оросын ерөнхийлөгч ливийн босогчидтой хэлэлцээр хийлгэхийн тулд өөрийн тусгай төлөөлөгч Михаил Маргеловыг боомт хот Бенгази руу илгээсэн билээ. Ямарч шийдвэр өнөөдөр дайсагнасан хоёр талд хуваагдаад байгаа бүх ливичүүд хүлээж авахуйц байх ёстой гэж  Москва үзэж байгаа юм. Каддафид баталгаа гаргаж өгөх тухай ярихгүй байгаа нь Москвад бас учиртай. Өөрийнхөө удирдагчийн хувь заяаг гадны оролцоогүйгээр ливийн ард түмэн шийдэх ёстой гэдэгт ОУХД сургуулийн доцент, улс төр судлаач Андрей Володин итгэлтэй байна. Тэр хэлэхдээ «Каддафиг огцруулах асуудлыг ливийн ард түмэн сонгуулийн явцад өөрсдөө шийдэх ёстой. Сонгууль явуулах төлөвлөгөөг ливийн албан ёсны төр засаг тухайн үед санал болгож байсан. Энэ төлөвлөгөөг босогчид гэгчид няцаасан ба ямар шалтгаанаар гэдэг нь одоо ч тодорхойгүй байгаа. Хэрвээ Барууны орнууд ардчилалыг шаардаж, тэд ядарч туйлдсан ливийн ард түмний нэрийн өмнөөс тэмцэж байгаа юм бол зөвшөөрөх л хэрэгтэй. Бий болсон хямралаас гарах хамгийн зөв зам бол сонгууль юм» гэлээ.

    Оросын ГХЯ-ны тэргүүний өгсөн ярилцлагад Ираны сэдвийг бас хөндлөө. Тегераны эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг ОУ тууштай эсэргүүцэж байна. Өнгөрсөн жилийн НҮБ-ын хориг арга хэмжээ Иран улс цөмийн бөмбөг хийхэд саад болох бүхий л хүрээг хамарсан юм. Шинэ хориг энд юу ч нэмэхгүй харин ч энэ улсын эдийн засагт эсрэгээр нөлөөлөх болно. Иран улс цөмийн бөмбөг бүтээхээр шийдсэн гэсэн нэг ч баталгаа ОУ-д байхгүй гэж Лавров тэмдэглэлээ. НҮБ-ыг тойрон гарсан АНУ, ЕХ-ны нэг талын ираны эсрэг хориг нь Тегерантай хийж байгаа хамтын хүчин чармайлтыг таслдуулж байна.

   Палестины асуудлаарх ОУ-ын одоогийн байр суурийг сэтгүүлчид сонирхолоо. Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулж түүнийг 2011 оны 9-р сар гэхэд хүлээн зөвшөөрүүлнэ гэж 3-р сарын сүүлчээр Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас зарласан билээ. Зүүн Иерусалим нийслэлтэй Палестин улс байгуулахын тулд Израиль, Палестин улсууд 1967 оны хилээр хиллэх ёстой, энэ улсыг намар гэхэд байгуулахыг бид үзэх ёстой гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн хэлсэн үг хүчтэй түлхэц боллоо. 1967 оны хилтэй Иерусалим нийслэлтэй улсын тухай ярихыг Тель-Авив огтхон ч хүсэхгүй байна. Энхийн төлөвлөгөө бол хэн нэгний бодож олсон зүйл биш олон улсын хамтын нийгэмлэгийн сайшаасан тохиролцоо юм. Энэ төлөвлөгөөтэй ижилсэх зүйл огт байхгүй гэж шинжээчид үзэж байна. Израиль улс буулт хийхгүй бол Палестины чөлөөлөх байгууллагыг нэг талаас улсаа тунхаглах байдалд хүргэж мэднэ гэж ОШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахмад ажилтан Ирина Звягельская үзэж байна. Эсвэл энэ асуудлыг НҮБ шийдэх бөгөөд Израилийн эсрэг хориг арга хэмжээ авч болох юм.