Ливи улсын хувь заяаг ливийн ард түмэн шийдэх ёстой. Итали улсын ерөнхий сайд Сильвио Берлусконитой хийсэн хэлэлцээрийн дараа Ромд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев ингэж мэдэгдсэн байна. “Ливийн асуудлыг цэргийн аргаар биш хэлэлцээрийн замаар шийдүүлэхийн тулд ОУ шаардлагатай бүхнийг хийх болно” гэж ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ. Тэгсэн ч гэсэн НАТО-гийн нисэх хүчин ливийн нийслэлийг шөнө бүр бөмбөгдсөөр байна. НАТО-гийн нисэх хүчин Триполи хотын цэргийн болон засаг захиргааны байшинуудыг бөмбөгдөөд зогсохгүй иргэний зориулалттай байшингуудыг ч бөмбөгдсөөр байна. Олон эмнэлэгүүд эвдэрч сүйрсэн ба бүтэн үлдсэн эмнэлэгүүдэд эмч нар хүрэлцэхгүй байна. Триполид ажиллаж байгаа украины эмч нар энэ тухай ТАСС-ийн сурвалжлагчид мэдэгдсэн байна. Дайн эхэлснээс хойш бусад гадаадын эмч нар эх орондоо буцсан гэж тэд ярьжээ. Триполийн дэлгүүрүүдэд хүнсний бүтээгдхүүн хангалттай байна гэхдээ үнэ нь ихэд өссөн байна. Харин бензин хомсдож эхэллээ.