Хятадын түншүүдтэйгээ хийх хэлэлцээрээ оросын Газпром компани 6-р сарын 7-нд Бээжинд үргэлжлүүлнэ. Газпром компанийн удирдах зөвлөлийн орлогч дарга Александр Медведев пүрэв гаригт “Интерфакс” агентлагт энэ тухай мэдээлсэн байна. БНХАУ-д хий нийлүүлэх тухай урт хугацааны гэрээг Газпром болон СNPC компаниуд 6-р сарын 10-ны дотор хэлэлцэж дуусгах ёстой гэж ОХУ-ын дэд ерөнхий сайд Игорь Сечин урьд нь мэдээлж байсан билээ. Баруун болон зүүн чиглэлээр Хятадад ОУ 30 жил хий нийлүүлнэ гэж төлөвлөж байгаа юм байна. Баруун чиглэлийн “Алтай” хий дамжуулах хоолойн санхүүжилтийн 70%-ийг зээлийн хөрөнгө эзлэх болно гэж “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер сэтгүүлчидэд мэдэгдлээ. Энэ нь төслийг найдвартай гэдгийг харуулж байна гэж тэр хэлсэн байна. Орос, Хятад улсуудын төлөвлөж байгаагаар хий нийлүүлэх гэрээнд 2011 оны 7-р сарын 1-нд гэхэд гарын үсэг зурах ёстой юм байна.