Баасан гаригт шилжих шөнө Удмуртын Бага пургины районд зэвсгийн агуулах шатлаа. Зэвсгийн 18 агуулах шатаж байна гэж ОБЯ мэдээллээ. Цэрэгийнхний мэдээлснээр сум, төхөөрөмжүүд шатаж байна. Тэнд тийрэлтэт сум байхгүй гэж ОХУ-ын БХЯ мэдээлжээ. Энэ түймрийг зогсоож чадсан байна. Эдгээр зэвсэг хэрэгсэл хоногийн дараа л шатаж дуусна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Түймэр гарсан агуулахын Ойролцоо байдаг Аргыз хотын оршин суугчдын ихэнхийг нүүлгэн шилжүүлсэн байна. Удмурт болон Татарстан улсуудын бүс нутгуудаас 22 мянган хүнийг нүүлгээд байна. Энэ түймрийг унтраахад 100 гаруй нэгж техник, 700 гал сөнөөгчид оролцож байна. Түймрийн голомтод сапёрууд ажиллаж байна. Татарстан, Удмурт улсуудын засгийн газар байдлыг хяналтдаа авчээ. Түймэр гарсан газар очихоор ОХУ-ын. БХЯ-ны орлогч сайд явсан байна.   

Гэрэл зураг