Орос улсын БХ-ын сайд Анатолий Сердюков, Монгол улсын БХ-ын сайд Лувсанвандангийн Болд нар Орос, Монгол улсуудын  хамтарсан “Сэлэнгэ”  алан хядах ажиллагааны эсрэг  хээрийн сургууль явуулах төлөвлөгөөг хэлэлцлээ. Мөн хоёр улсын ЗХ-нийг шинэчлэх талаар санал солилцсон байна. Орос, Монгол улсуудын  алан хядах ажиллагааны эсрэг “Сэлэнгэ” хамтарсан хээрийн сургуулийг энэ оны 9-р сард ОХУ, МУ-ын нутаг дэвсгэр дээр явуулах юм. Омск хотын цэргийн сургуульд сурч байгаа анхны монгол хүүхдүүдийн сурлага сахилга сайн байгааг хоёр батлан хамгаалах яамдын тэргүүнүүд нааштай үнэлсэн байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийг амьдралд хэрэгжүүлэх хүрээнд энэ сургалтыг  2010 оны 1-р сард эхэлсэн юм. Монгол улсын ЗХ-ний боловсон хүчнийг дараагийн хичээлийн жилд оросын цэргийн дээд сургуулиудад сургах ажлыг үргэлжлүүлэхэд бэлэн байна гэж Анатолий Сердюков мэдэгдлээ.