Олон улсын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Йозеф Блаттерт энэ албан тушаалд дахин сонгогдсонд  ОУ-ын засгийн газрын ерөнхий сайд Владимир Путин баяр хүргэлээ. Блаттер ФИФА-г тэргүүлэх ажлаа үргэлжлүүлэхдээ спортын энэ гайхамшигтай төрлийн төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэнэ гэдэгт Путин итгэлтэй байна. ОУ-д 2018 онд болох хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахдаа  ФИФА-тай нягт хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ ерөнхий сайд илэрхийллээ.