Наото Канын засгийн газарт үл итгэх талаар санал хураахаас Японы парламент татгалзлаа. Энэ саналыг хэлэлцүүлэхэд сөрөг хүчинд ойролцоогоор арваад санал дутсан байна. Гуравдугаар сарын аюулт газар хөдлөлт, цунамигийн дараах сэргээн босголт  “Фукусима-1” АЦС-д гарсан ослын хор уршгийг арилгах ажлаа дуусгасны дараа өөрөө сайн дураараа огцорно гэсэн ерөнхий сайдын өнөөдрийн мэдэгдэл депутатуудын саналд нөлөөлсөн бололтой. Улс орныг хүнд хэцүү хямралаас гаргах ажил үр дүн муутай байна гэж сөрөг хүчнийхэн засгийн газрыг буруутгаж байгаа юм байна.