Европт гэдэсний халдварт өвчин гарсан учир ОУ, ЕХ-ны бүх улсаас хүнсний ногоо оруулахыг хориглолоо. 5-р сарын 30-нд гаргасан хоригоор Герман, Испан улсуудаас “ногоон хүнс”оруулахыг хориглосон байсан юм. Энэ өвчин Европт хурдан тархаж эхэлсэн учир арга хэмжээг чангаруулах шаардлагатай болсон гэж ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онщенко мэдэгдсэн байна. Тус тивийн 9 оронд гэдэсний өвчин тараад байна. Халдвараас болж 17 хүн амь насаа алдсан юм. Германд хамгийн олон буюу 2000 гаруй хүн өвчлөөд байна.