Улаанбаатар төмөр замын ирээдүй Москвад дээд хэмжээнд хийсэн  орос-монголын хэлэлцээний явцад авч үзсэн нарийн түвэгтэй асуудлын нэг боллоо. Оросын нэрт монголч эрдэмтэн Владимир Грайворонский тайлбарлан хэлэхдээ «ЗСБНХУ,БНМАУ-ын засгийн газрууд «УБТЗ»  50:50 хувьтай хамтрасан хувь нийлүүлсэн  нийгэмлэгийг бүр 1949 онд байгуулсан юм. Сүүлийн арван жилд монголын талаас Хэлэлцээрийг шинэчлэж, өөрийн хувийг 51 хувь  хүртэл нэмэгдүүлэхийг  нэг бус удаа санал болгов.Монголын тал дотоодын хууль тогтоомжоо иш үндэс болгон зааж байна. Түүнээс гадна оросын талыг оролцуулан компанийн бүх ногдол ашигаас орлогын татвар авах нь зайлшгүй чухал гэж Улаанбаатар үзэж байна. Гэвч «УБТЗ»-ын тухай  Хэлэлцээр улс хоорондынх  болохоор үндэсний биш, олон улсын эрх зүй давамгайлах ёстой. Харин тухайн заалтад олон улсын эрх зүй үгүй  гэж оросын тал  тэмдэглэсэн»  гэв.

     Эцэст Хэлэлцээрийг арга буюу хянаж үзнэ гэж Дмитрий Медведев үзэж байна. Баримт бичгийг орчин цагийн шаардлагад нийцүүлж, ашиг сонирхолыг харилцан илүү сайн харгалзаж үзэхийн тулд тэгэх хэрэгтэй. Хэлэлцээр өнөөгийн бодит байдалд нийцэх шаардлагатай гэж Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тэмдэглэв.

      Хоёр орны ерөнхийлөгчид төмөр замаас гадна Монгол улсын өмнөд хэсэгт Таван Толгой чулуун нүүрсний орд газрыг эзэмших асуудлыг хөндөж дэлгэрэнгүй ярьцгаав. Сүүлийн үед энэ нутгийн нэр амны уншлага болсон. Бүр өнгөрсөн оны 7-р сард монголын парламент орд газрын ирээдүйн эзэмшигч - «Эрдэнэт –Таван Толгой» улсын компанийн хувьцааны 30 хувийг гадаадын хөрөнгө оруулагчдад худалдах засгийн газрын төлөвлөгөөг батласан билээ. «Оросын темер зам» компани, «Сибирийн нүүрсний эрчим хүчний компани», түүнчлэн солонгос, японы хэд хэдэн компани «Таван Толгой» орд газрыг эзэмшихийн төлөө тендерт  оролцохоор консорциум байгуулав. Оросын төмөр зам компани тендерт оролцох мэдүүлэг ээ консорциумын өмнөөс явуулав. Оросын төмөр зам компани консорциумд нэгдсэн явдал мэдүүлгийг илүү  жинтэй  болгож байна гэж Владимир Грайворонский үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Тендерт оролцогчид орд газрыг эзэмшихээс гадна эндээс  Сайншанд хот хүртэл төмөр зам тавих шаардлагыг биелүүлэх ёстой. Оросын төмөр зам компанийн санаачилсан Сайншанд хүртэлх төмөр  зам хожим Чит мужийн Соловьёвск руу зүглэж, Сибирийг нэвт дамжсан төмөр замтай залгагдана. Миний бодоход энэ нь МУ-д маш ашигтай төсөл юм. Тус улс  2 дахь төмөр замтай болно. Тэгснээр монголын нүүрсийг ОХУ-ын Алс Дорнодын боомтуудад тээвэрлэж болно. Түүнээс гадна Монгол улс Хятадын төмөр замаас шалтгаалахаа болих юм. Оросын төмөр зам компани нүүрс дамжин тээвэрлэх хөнгөлөттэй тариф олгоход бэлэн байна.  Тендерт ялбал эдгээр хөнгөлөлтийг олгох нь гарцаагүй» гэв.

    Тэр ч байтугай Оросын төмөр зам компани тэргүүтэй консорциум ялбал тус компани 1,5 тэрбум гаруй  доллар гаргахад бэлэн байна.Тендерийн  дүн 6-7-р сард гаргах тухай монголын тал  Кремльд хэлэлцээний үеэр мэдээллээ.