Засгийн газрын гол зорилго бол ОХУ-ын эдийн засгийн тоон бус чанарын өөрчлөлт юм гэж ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин үзэж байна. Бизнес орчинд чиглэгдсэн сэтгүүлд тэрээр томоохон ярилцлага өгөхдөө хөрш орнуудтай интеграцчлагдахад их мөнгө зарах шаарлага байхгүй, хүйтэн дайны тухай сэдвийг  бүрмөсөн хаах хэрэгтэй гэж тайлбарласан байна.Оросын засгийн газрын тэргүүн сэтгүүлчидтэй байнга харилцаж байдаг боловч түүнээс тусгайлан ярилцлага тэр болгон авч чаддаггүй юм. «VIP-Premier » сэтгүүлд Путины өгсөн хариултууд дотор яруу тод ишлэлүүд их байна. Хамгийн тод нь “тэргэний морины” тухай ишлэл байлаа. Улс орноороо болон гадаад улсуудаар аялахдаа та өөрийгөө чухал том дарга гэж мэдэрдэг үү гэж ерөнхий сайдаас асуухад, тэрээр өөрийнхөө албан тушаалыг бусдаас дээгүүр тавих тухай бодож байгаагүй юм байна, харин ч тэргэний морь гэдгээ л мэдэрдэг гэж тэмдэглэсэн байна.

    Улс төрчдэд хувийн чанартай асуултын хариулт биш улс төр эдийн засгийн асуултын хариулт л илүү сонирхолтой байсан нь мэдээж. Кремль болон Оросын засгийн газрын  нэгдсэн бодлогыг Путин дахиад л баталлаа. ОУ-ын цогц шинэтгэл бол үнэмлэхүй тэргүүлэх чиглэл мөн гэж Путин хэллээ. Хөрөнгө оруулалт болон эдийн засгийг олон янз болгох, ардчилалын үнэ цэнэтэй зүйл дээр суурилсан байх хэрэгтэй гэж  тэмдэглэсэн байна. Энэ зорилгууд дээр тодотгол хийсэн нь учиртай гэж улс төр судлаач Станислав Белковский үзэж байна. «Энэ бол сонгож авсан сэдэв биш дээд удирдлагын сөргөлдөөн, Медведев, Путин хоёрын хоорондох хагаралын тухай хуурамч төсөөллийг даван туулахад чиглэгдсэн сэдэв юм. Тэр бол  Баруунтай харилцах харьцааг дахин ачааллах, шинэтгэх талын хүн гэдэг ойлголтыг Путин өглөө. Либераль лагерийнхан болон ажил хэрэгч бүлгийнхэн түүнийг Кремльд эргэж ирэхээс ихэд эмээж байгаа боловч тэр эргэж ирлээ ч гэсэн өнөөдөр энэ фронтод ОУ-ын явуулж байгаа бодлого өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгууллаа» гэж Станислав Белковский тэмдэглэлээ.

  Ярилцлагын гол хэсгийг мэдээж эдийн засгийн асуудал эзэллээ. ОУ-ыг ямар нэг салбарт биш хүний нөөц, аж үйлдвэр, шинжлэх ухаан, урлагт өрсөлдөх чадвартай болгох зорилгыг ерөнхий сайд тавьж байна. Эдийн засгийн тоон бус чанарын өөрчлөлт хийх шаардлагатай бөгөөд дунд давхрагын  эзлэх хувийг тал хувьд хүргэнэ гэдэгт Путин итгэлтэй байна. Улс төр судлаач Дмитрий Орешкин ерөнхий сайдын хэлсэнтэй санал нэг байгаа боловч орчин үеийн бмзнесменүүдэд төлөвлөгөөний тунхаглал, төр засгийн бодлого биш тодорхой мэдэгдэл хэрэгтэй гэж тэмдэглээд «Шинэтгэл хийх хэрэгтэй, үр ашигтай эдийн засаг шаардлагатай, түүхий эдийн хамаарлаас гарах цаг болсон гэж Путин ярьж байгаа нь маш зөв юм. Сүүлийн 10 жилд нефть хийн орлого ОУ-ын төсвийн гуравны нэг байснаа тал хувь болтлоо өсөөд байхад та яаж үүнийг хийх гэж байгаа юм бэ гэдгээ л тайлбарлаад өгөөч ээ» гэлээ.

    Ерөнхий сайд гадаад бодлогын асуудлаар ч ярилаа. Зөвлөлтөөс хойшхи орон зайн хөрш орнуудад ОУ хий дэмий олон тэрбумын зарлага гаргаж байна гэж шүүмжлэгчидэд Владимир Путин шууд бус боловч хариуллаа. ОУ-ын хилийг тойроод давшингуй хөгжиж байгаа, тогтвортой, найрамдалт улс орнууд байлгахыг Москва сонирхож байгааг харгалзан үзвэл энэ зарлага юу ч биш гэж тэр үзэж байна.Барууны орнуудын тухай ч үг өгүүлбэр сонсогдлоо, өөрөөр хэлвэл зарим нэг орнуудад одоо болтол хүйтэн дайны тухай ойлголт амь бөхтэй зууралдсаар л байна. Орос улс бол ЗХУ бишээ, харин “шинэ шинэ боломжтой, бүхэнд нээлттэй орон” гэдгийг гадаадын хөрөнгө оруулагчид ойлгох ёстой гэдгийг ерөнхий сайд тэмдэглэлээ.