Орос улсад сэтгүүлчдийн ажлын нөхцөл улам аюулгүй болж байна гэсэн дүгнэлт «Сэтгүүлчдийг хамгаалах хороо» олон улсын засгийн газрын бус  байгууллагын илтгэлд хийжээ. Шинжээчдийн мэдээлснээр бол 1999 оноос хойш анх удаа 2010 онд Орос улсад нэг ч сэтгүүлч  ажил үүргээсээ болж амь үрэгдээгүй юм.«Энэ нь итгэл төрүүлж байна» гэж байгууллагын гүйцэтгэх захирал Жоэл Саймоны хэлснийг илтгэлд дурджээ. Орос улсад сэтгүүлчдийн ахуй амьдрал хэвийн байгаа бөгөөд төрөөс тэдний эрхийг хамгаалж байгааг гадаадын хүний эрхийг хамгаалагчид хүлээн зөвшөөрч байгаа нь тэмдэглүүштэй. Оросын улс төр судлаач, нийтлэлч Павел Данилин хэлэхдээ «Орост сэтгүүлчдийг хэвлэл мэдээлийн хэрэгслийн тухай хуулиар нэлээд сайн хамгаалж байна. Харамсалтай нь сэтгүүлч албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн тохиолдол урьд нь хэд хэд гарсан. Өнгөрсөн онд нэг ч сэтгүүлч амиа алдаагүй. Энэ нь мэдээжээр нааштай хандлага билээ. Манай нийгэм нэлээд соёл иргэншлийн шинж чанартай, сэтгүүлчдийн ажлын нөхцөл тохилог тухтай болсныг бодит баримтууд нотлон харуулж байна» гэв.

     Гэвч байдал бүрэн төгс сайжрах яагаа ч үгүй. Сэтгүүлчдийг зодож гэмтээсэн тохиолдол гарав. Гэмт хэрэгтнүүд сэтгүүлчдийг үг дуугүй болгох зорилготой юм. Гүйцэтгэгчийг нэлээд түргэн хугацаанд баривчилж байгаа боловч захиалагчийг тэр болгон олж илрүүлж чадахгүй байна. Түүнээс гадна урьд хэвлэлийн төлөөлөгчдийн эсрэг үйлдсэн хэд хэдэн гэмт хэргийг илчлээгүй байна. Гэсэн ч олон нийт алуурчдыг заавал шийтгэх нь  эргэлзээгүй гэдэгт итгэж байгааг Оросын сэтгүүлчдийн холбооны дарга Всеволод Богданов хэлээд «Бид урьдын жилүүдэд  сэтгүүлчдийн амийг хороосон ажиллагааг цаашид мөрдөн байцаахыг шаардаж байна. Брюссель дэх Олон улсын сэтгүүлчдийн холбоотой хамтран байгуулсан тусгай байгууллага сэтгүүлчдэд халдах, зодох, амийг нь хороох зэрэг  бүх тохиолдлыг бүрэн бүртгэж байна. Тэр ч байтугай зарим үед бид гэмт хэргийг аль болох түургэн илрүүлэхийн тулд өөрснөө мөрдөн байцааж тусладаг» гэв.

    Сэтгүүлчдийг хамгаалах хорооны илтгэлээс харахад 2010 онд Ирак, Сомали, Филиппинд ажиллах нь сэтгүүлчдийн амь насанд нэлээд аюултай байв. Түүнээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон төлөөлөгч Афганистан, Бангладеш, Энэтхэг, Пакистан, Мексик улсуудад амь үрэгдэж байна.