Өмнөд Солонгос улсын Кёнсан-Пухто зүүн мужийн Ёнчхон нисэх онгоцны баазд  анхны эх орны ТА-50 сөнөөгч онгоцыг үзүүллээ. Энэ сөнөөгч онгоцыг “Голден игл” Т-50 сургууль-байлдааны дуунаас хурдан тийрэлтэт онгоцны бааз дээр зохион бүтээсэн юм. Агаараас цохилт өгөхөд болон цэргийн нисгэгчдийг бэлтгэхэд зориулж ирэх жил 20 ийм онгоцыг үйлдвэрлэхээр төлөвлөөд байна гэж Өмнөд Солонгосын АЦХ-ний төлөөлөгч мэдээлсэн байна. Ирээдүйд ТА-50 онгоцыг суурь бааз болгож хэрэглэх юм байна. Энэ онгоц дээр “агаар-агаар” ангилалын “Сайдвинтер” алсын удирдлагтай пуужин болон газрын бай устгах зорилготой “Мейверик” пуужинг байрлуулах юм байна.