Үнэтэй модыг хулгайн аргаар Хятад руу гаргаж байсан томоохон сувгийг ОУ-ын Алс Дорнодын Хабаровын хязгаарт хаасан байна. Энэ гэмт хэргийн бүлэгт ОУ, БНХАУ-ын иргэд орсон байна гэж Алс дорнодын ДХЯ-наас мэдэгдсэн байна. Тэд 2008 оноос эхлэн 100 сая рублийн үнэтэй царс, яшил, далдуу зэрэг үнэт модноос гаргасан модон материалыг хууль бусаар гадаадад гаргасан байна. Гэмт хэрэгтнүүдэд 12 жил хүртэл  хорих ял ногдуулна. Алс Дорнод нь ойн талбайгаараа ОУ-д нэгдүгээрт, модны нөөцөөрөө Сибирийн дараа хоёрдугаарт ордог юм.