Ливийн хямралыг зохицуулахад оруулж байгаа ОУ-ын зуучлах хүчин чармайлтыг Африкийн холбоо дэмжиж байна. Энэ мөргөлдөөнийг зохицуулахад хамтран ажиллах хүсэлтэй хэн бүхнийг АХ дэмжиж байна гэж тус холбооны тэргүүн Жан Пинг мэдэгдлээ. Таван сард болсон “”их наймын” дээд хэмжээний уулзалтын үеэр ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өөрийн тусгай төлөөлөгч Михаил Маргеловыг Ливи улс руу явуулсан билээ. Тэрээр ливийн сөрөг хүчний түшиг газар болох Бенгази, Триполи хотуудад очих ёстой байсан юм. НАТО-гийн бөмбөгдөлтийг зогсоох ёстой гэсэн африкийн зохицуулалтыг Каддафигийн дэглэм хүлээн зөвшөөрсөн боловч сөрөг хүчин няцаасан билээ.