Ливийн тэргүүн Муамар Каддафиг огцруулах боломж, нөхцлийн талаар, мөн түүнд аюулгүй байдлын баталгаа олгох тухай хэлэлцээрт ОУ оролцохгүй байгаа.  ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров Блумберг агентлагт ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Энэ асуултыг Африкийн холбоо, эвсэл, ливийн ард түмэнд тавих хэрэгтэй гэж Лавров тэмдэглэсэн байна. Каддафи аль улс руу явж болох олон улсын эрүүгийн гэмт хэргээс мултрах баталгаа өгөх зэрэг асуудлыг хэлэлцэхэд ОУ огт оролцохгүй байгаа гэж тэр тодорууллаа. Довильд болсон дээд хэмжээний уулзалт дээр ОУ ливийн нөхцөл байдлын зарим нэг хэсэгт зуучлахыг санал болгосон гэдгийг дипломатч санууллаа. “Энэ бол бидний гаргасан санал бишээ. Энэ бол ерөнхийлөгч Саркози, ерөнхийлөгч Обама нарын гаргасан санал хүсэлт байсан” гэж Лавров хэллээ.ОУ үүнээс өмнө ч тэдний талд байгаагүйг тэмдэглэсэн байна. “Сүүлийн хэдэн долоо хоногт бид Африкийн холбооны болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч ноён Хаттыба нарийн хүчин чармайлтыг идэвхтэй дэмжиж ирсэн. Энэ хүчин чармайлтыг дэмжихийн тулд бид бүх талуудтай яриа хэлэлцээ хийсэн” гэж тэр тэмдэглэлээ.