0Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Италийн ерөнхийлөгч Жорджо Наполитано нар Ромд Ойрхи Дорнод, Хойд Африкийн асуудлыг авч хэлэлцлээ. БН Итал улс нэгдсний 150 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцсон явдалд италийн ерөнхийлөгч оросын төрийн тэргүүнд талархал илэрхийллээ гэж Кремлийн хэвлэлийн албанаас иш татан  “Интерфакс” агентлаг мэдээлжээ. Үүнийг хоёр орны хоорондох жинхэнэ стратегийн түншлэлийн билиг тэмдэг гэж үнэлэж байна гэж Наполитано хэлсэн байна. Төрийн тэргүүнүүд ярианыхаа явцад Ойрхи Дорнод, Хойд Африкийн байдлыг хэлэлцсэн ба Ливийн асуудалд онцгой анхаарал хандууллаа гэж хэвлэлийн алба тодруулсан байна. Мөн талууд хоёр талын хамтын ажиллагааны асуудлыг авч хэлэлцсэн байна.