Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нар Кремльд 5-р сарын 31-нд уулзахдаа  хоёр талын хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Монгол, Орос улсуудын Анагаах ухааны  академи хооронд эрдэм шинжилгээний салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг, хоёр талын цэрэг- техникийн хамтын ажиллагааны явцад оюуны өмчийг харилцан хамгаалах тухай болон “Увс нуурын хотгор” хил дамнасан дархан газар байгуулах тухай засгийн газар хоорондын хэлэлцээр зэрэг нь хоёр талын харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой юм.

    Москвад болох хэлэлцээрийн явцад уран олборлох “Дорнод уран” хамтарсан компани байгуулах тухай засгийн газар хоорондын хэлэцээрийг хүчин төгөлдөр болгох асуудал яригдана гэж оросын тал хүлээж байсан юм. Зохих баримт бичигт аль хэдийнэээ гарын үсэг зурсан билээ.Хамтарсан үйлдвэрт дамжуулах ёстой актив болон эд зүйлийн цэсийг тодорхойлох ажлаа монголын тал саатуулсаар байна. Энэ төслийг монголын “Эрдэнэт”, “Монгол Росцветмет” компаниуд, оросын “Ростехнологии” улсын нэгдэл хэрэгжүүлэж байгаа юм.

     Мөн “Таван толгой” төслөөс их зүйл хүлээж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев тэмдэглээд «Энэ асуудлаар хэлэлцээр үргэлжлэх болно учир нь хэд хэдэн асуудлыг зөвшилцөх хэрэгтэй байна. Энэ хэлэцээрийг дахин авч үзэх хэрэгтэй байна. Хэлэлцээрийг орчин цагийн түвшинд хүргэж Орос, Монгол улсуудын үндэсний эрх ашгийг адилхан хамгаалах хэрэгтэй байна. Энэ орд газрыг хэн эзэмших талаар Монгол улсын удирдлагууд эцсийн шийд гаргана гэдэгт найдаж байна. Бид өөрсдийнхөө саналыг аль хэдийн илэрхийлсэн энэ санал эдийн засгийн үр ашигтай гэж тооцож байгаа» гэлээ.

   Хоёр улсын бараа эргэлтийн худалдааны баланс Монгол улсад бага байгаа нь тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Энэ тэнцвэргүй байдлыг худалдааг тэгшитгэснээр арилгаж болно. Монгол улс ОХУ-аас орчин үеийн тоног төхөөрөмж худалдаж авч болж байна. ОУ-ын хувьд болон хөнгөн аж үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн сонирхолтой байж таараа. Одоогийн байдлаар бараа эргэлтийн бүтэцийн ихэнх хэсгийг эрчим хүч агуулагч эзлэж байна. Нефтийн бүтээгдхүүний нийлүүлэлтийн асуудал дээр сүүлийн үед асуудал үүсээд байна. Энэ асуудлыг шийдвэрлэхээр талууд тохиролцлоо гэж МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлээд «ОУ-ын нефтийн бүтээгдхүүнээр МУ өөрийн хэрэгцээгээ бараг 100% хангадаг юм. Манай оросын талын түншүүдийн тодорхой бус хүндэрлээс болж манай улсад нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсоосон юм. Үүнээс болж манай газар тариалангийн болон аж үйлдвэрийн ажил мөн хотын тээвэрт хүндрэл учраад байна. Хүндэт Дмитрий Анатольевич үүнд онцгой анхаарал хандуулж, асуудлыг шийдвэрлэхэд туслана гэж амалсан үүнийх нь төлөө түүнд талархаж байна» гэж гэлээ.

   Монгол улс тусгаар тогнолоо сэргээсний 100 жил, хоёр орны хооронд  дипломат харилцаа тогтоосны 90 жил, зөвлөлтийн сансарын хөлгөөр сансарын шинжлэн судлагч Жигдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэний 30 жилийн ой тохиож байгаа жилд Цахиагийн Элбэгдоржийн айлчлал болж байгаагаараа онцлог юм. Сайн сайхан ирээдүйнхээ талаар эргэцүүлэн бодох их зүйл бий гэж ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев яриагаа эхэллээ. «Эдийн засгийн салбарт бид идэвхтэй хамтран ажиллаж байна. Монгол улсын газар нутаг  дээр хэд хэдэн том төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслүүд тээвэр, дэд бүтэц, хөдөө аж ахуйг хөгжүүлэх асуудлыг хамарч байна. Үүний ачаар манай хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн хугацаанд мэдэгдэхүйц нэмэгдсэн. Өнгөрсөн жил энэ үзүүлэлт нэг тэрбум доллар болсон ба хүнд хэцүү 2009 оноос 40%-иар их байгаа юм. Энэ жилийн байдал ч сайн байгаа нь харагдаж байна, учир нь энэ жилийн эхний улиралд 50%-иар өсчээ. Мөн бүс нутгуудын хоорондох хамтын ажиллагаанд маш сайн анхаарах хэрэгтэй байна. Бүс нутаг хоорондын болон хил орчмын хамтын ажиллагаа хоёр талын бараа эргэлтийн 70%-ийг хангаж байгаа ба энэ нь манай хоёр улсын иргэд харилцан идэвхитэй шилжсний гавьяа юм» гэж Д.Медведев хэллээ.

   Аливаа асуудлыг шийдэхэд монголчуудын хамгийн сайн мэддэг орос хэл маш их тус болж байна. Зөвлөлтийн их, дээд сургуулиудад сурч байсан монгол оюутнуудын тухай Кремльд болсон хоёр ерөнхийлөгчийн уулзалтын үеэр нэг бус удаа дурссан юм. ОУ-д монгол оюутан сургах квотыг нэмэгдүүлэх бөгөөд Монгол улсад орос хэл сургах ажлыг идэвхжүүлэх шаардлагатай байгааг ярилцлаа.