Зуны анхны өдөр Хүүхдүүдийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг билээ. Хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах ёстой гэдгийг томчуудад дахин дахин сануулахын тулд бүх улс оронд 1950 оноос эхлэн энэ ажиллагааг явуулж ирсэн билээ.

   Манай гариг дэлхийн өнцөг булан бүрт багачууд өөр өөрийн зовлон зүдгүүртэй өөр өөрийнхөөрөө амьдарч байна. Жишээ нь АНУ-д зурагт удаан үзэх, компьютерийн тоглоомоос үүдсэн хорт зуршил зовлон байдаг бол Ази, Африк тивд өлсгөлөн, ДОХ, бичиг үсэг үл мэдэх явдал, дайн самуун зовлон болж байна. Хөгжиж байгаа орнууд дахь хүүхдийн эндэгдэл дэлхийн дундажаас 2 дахин их байна. Хүчирхийлэлийн янз бүрийн хэлбэр жирийн үзэгдэл байдаг гэр бүлд дэлхийн бүх хүүхдүүдийн тэн хагас нь амьдарч байна гэж ЮНИСЕФ мэдэгдсэн нь нийтлэг асуудал юм.

    ОУ-д 15 жилийн дотор хүүхдүүдийн тоо 38 саяаас 26 сая болтлоо буурсан байна. Тэдний 12% нь л эрүүл хүүхдүүд юм. Энэ байдлыг үндсээр нь өөрчлөхийн тулд хүүхэдтэй гэр бүлийг дэмжих төрийн дэмжлэгийн цогц арга хэмжээг авч байна. Үүнд хүүхдээ ой хагас хүртэл асрахад зориулсан сар тутмын тэтгэмжийг нилээд нэмэгдүүлсэн, хоёр дахь хүүхдээ төрүүлсэн эхэд олгох эхийн капиталыг тогтоож өгсөн зэрэг асуудлууд орсон билээ. 2006 оноос эхлээд “Эрүүл мэнд” үндэсний тэргүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлсний үр дүнд нялхсын эндэгдлийг эрс багасгаж чадсан байна. Хүүхдийн эрүүл мэндийн төв болон бүс нутгийн эмчилгээний төвүүдийг байгуулж байна.

    Бүх асуудал түүний дотор өнчирөлийн асуудлыг шийдэж чадаагүй байна. Өнгөрсөн жил ОУ-д эцэг эхийнхээ халамжаас гарсан өнчирсөн 700 мянган хүүхдийг  тоолсон байна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Хүүхдийн эрхийг хамгаалах бүрэн эрхт төлөөлөгч Павел Астахов хэлээд « Одоо өнчин хүүхдүүдийн тоо Дэлхийн 2-р дайны дараа ЗХУ-д байсан тооноос л их байна шүү дээ. Сүүлийн жилүүдэд нийгэмийн өнчингүүд гэгчдийн тоо эрс өссөнтэй энэ нь холбоотой юм. Эцэг, эхийн эрхий нь хасаж байгаа томчуудын зан араншингаас болж эх эцгээ амьд  байхад өнчин болсон хүүхдүүдийг нийгмийн өнчингүүд гэж нэрлэж байгаа юм» гэв.

    Тийм эцэг эхчүүдээс хүүхдий нь булааж авахдаа биш тэдэнд туслахыг бодох хэрэгтэй гэдэгт Павел Астахов итгэлтэй байна. Нийгмийн албадын ажил ганцаарчилсан албан бус байх хэрэгтэй. “ Гэр бүлийг элэг бүтэн хадгална гэдэг улсын үндсэн гол асуудал байх ёстой” гэж Астахов үзэж байна. Үрийн заяа гомдоосон аав, ээжүүдийг дахин хүмүүжүүлж чадахгүй бол хүүхдийг нь асрамжийн газар өгөх биш айлд өргүүлэх хэрэгтэй гэж тэр ярьж байна. «Харамсалтай нь бид бүгдий нь шийдэж чадахгүй байгаа боловч эерэг тал харагдаж байгаа олон асуудлууд байсаар байгаа. Энэ нь хүүхдийн гэр бүлийн хүмүүжил юм. Хамгийн гол нь үр хүүхдийг хайрладаг, халамжтай, шудрага сайн эцэг эхчүүдийг сургаж, бэлтгэж, сонгож авах нь бидний гол зорилго байх ёстой. Эцэг, эх, гэр бүлийнхээ хайр халамжаас гарсан хүүхдүүдийг сайн эцэг эхчүүдийн гарт өгч чадахгүй бол бид нийгмийн өнчингүүдийн асуудлыг хэзээч шийдэж чадахгүй. Манайд өнчин хүүхдүүдийн конвейр ажилсаар л байх болно» гэж Павел Астахов хэллээ.

   Хүүхдүүдийн аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж байна. Түрэмгийлэлийн медиа орон зай, бэлгийн хүчирхийлэл, хэрцгий хандлага зэргээс болж тэд зовж зүдэрч байна. Интернет хэдийвээр сайн талтай ч гэсэн хүүхэд хүчирхийлэгчдийн жинхэнэ  талбар болж байна. Насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчирхийлэгчдийн үйл ажиллагааг таслан зогсоохын тулд провайдеруудад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэж Павел Астахов үзэж байна. “Бидний тусламжтайгаар мэдээлэл тарааж байгаа тэр контентын өмнөөс бид хариуцлага хүлээж чадахгүй, бидэнд хандах шаардлага байхгүй” гэж хэлж арай болохгүй байхаа, ийм хариуцлагыг бүх дэлхий даяар хүлээлгэдэг. “Аюулгүй интернетийн Лиг” Интернетэд өөрийн нөхөрлөлөө байгуулж байгаа педофилүүдийн ичээг өдөр бүр илэрүүлж устгаж байна. Хууль сахиулах байгууллагаас яаж бултах вэ, ямарч мөр үлдээхгүйгээр хүүхдүүдийг яаж уруу татах вэ гэсэн сайтууд ч гараад байна» гэж Павел Астахов тэмдэглэлээ.

   Хүүхэд, өсвөр насныхан болон тэдний эцэг эхчүүдэд зориулсан итгэлийн нэгдсэн  шууд утсыг өнгөрсөн жилийн намраас ОУ-д ажилуулж эхлээд байна. Өдөр шөнөгүй энэ утас руу залгасан залуу орос хүн бүр тэднийг сонсоод зогсохгүй заавал ч үгүй туслана гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй.