Өчигдөр Москва хотод болсон ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нарын уулзалтад Воронеж мужийн засаг дарга Алексей Гордеев оролцсон юм. Монгол улстай худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаархи ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчийн хувиар тэр энэ уулзалтад оролцжээ. Монгол улстай эдийн засаг, соёл, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комиссийн оросын хэсгийн даргын албыг Алексей Гордеев нилээн хэдэн жил хашиж байсан юм. Хэлэлцээрийн төгсгөлд Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  Алексей Гордеевт Монгол улсын төрийн одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардуулсан байна.