ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведев Ливийн байдлын талаар ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жейкоб Зуматай утсаар хэлэлцлээ. Зума, Муаммар Каддафитай хийсэн уулзалтынхаа дүнгийн талаар Медведевт танилцууллаа. Каддафи гал зогсооход бэлэн байгаа боловч засгийн эрхээс татгалзахыг хүсэхгүй байна гэж Зума хэлсэн байна. Ливийн улс төрийн ирээдүйтэй  бүх хүчинтэй яриа хэлэлцээ хийх зайлшгүй шаардлагатай байгаа гэж Медведев онцлон тэмдэглэлээ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Сөргөлдөөн удаан үргэлжилж байгаа нь Ливи улсыг өлсгөлөнд нэрвэгдүүлнэ гэж НҮБ саяхан мэдэгдлээ. Каддафигийн талынханд хүнс, эм, бэлдмэлийн хэдхэн долоо хоногийн нөөц үлдээд байна.