АЦС-уудад үзүүлж болох цунамигийн эрсдэлийг Японы төр засаг дутуу үнэлсэн байна гэж Япон улсад тусгай айлчлалаар ирээд байгаа МАГАТЭ-гийн мэргэжилтнүүдийн илтгэлд өгүүлжээ. Осол гарсан үед онц байдалд шуурхай хариулт өгөх төвийн ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай гэдгийг Фукусима-1“ АЦС-д гарсан осол харууллаа. Болзошгүй байгалийн гамшгийн бүх эрсдэлийг АЦС бүтээгчид урьдчилан тооцоолж үзсэн байх ёстой гэж илтгэлд өгүүлжээ. Венад 6-р сарын 20-24-нд болох МАГАТЭ-гийн олон улсын форум дээр энэ илтгэлийг бүрэн эхээр нь нийтлэх болно. Японд 3-р сарын 11-нд болсон аюултай газар хөдлөлт, цунамигийн дараа тус улсын зүүн хойд нутагт байдаг “Фукусима-1” АЦС-д хэд хэдэн осол болсноос хөргөгч систем нь ажиллагаагүй болсон юм. АЦС-д гарсан ослоос болж цацраг идэвхт бодис алдагдсан билээ.