Хүүхдүүдийг хамгаалах олон улсын өдрийг өнөөдөр дэлхий даяараа тэмдэглэж байна. Хүүхдүүдийн эрх ашиг,эрүүл мэндийг хамгаалах болон боловсрол эзэмшихэд нь хүмүүсийн анхаарлыг хандуулах зорилгоор Олон улсын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос энэ баярыг 1949 онд санаачилсан билээ. ОУ-д энэ өдөр олон хүүхэдтэй болон орлого багатай гэр бүл, өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулдаг юм. Тэдэнд зориулж янз бүрийн бэлэг болон санаанд оромгүй зүйлтэй баяр зохион байгуулдаг билээ. Жишээ нь, Москвад “Мөхөөлдөсийн ертөнц” гэсэн нэртэй ажиллагаа явуулдаг ба энэ амтатнаар бүхэл өдөржин хүүхдүүдийг дайлдаг байна. Хөтөлбөрт концерт, хандивын, буяны ажиллагаа, экскурс, спортын уралдаан тэмцээн зэрэг ордог юм. Нийслэлийн хоёр цирк баярын хөтөлбөр бэлдээд байна. Ерөнхийлөгч Д.Медведевийн москва орчмын өргөөний дэргэд хүүхдүүд спортоор хичээллэх, тоглох, мини амьтаны хүрээлэн үзэж болох “гайхамшгийн паркыг” нээгээд байна.