Дараачийн сүйрэл Хятадын АЦС-д болно. Хятадын цөмийн барилга байгууламжууд  японыхтой адил цагийн механизмтай бөмбөг болсон. Хятад улс өрнөдийн шинжээчдийн ийм мэдэгдлийн хариуд атомыг энх тайваны зорилгоор ашиглахаас эмээсэн Германы цөмийн мэргэжилтнүүдийг ирж ажиллахыг урив.

   2022 он гэхэд бүх АЦС-ын ажиллагааг аажмаар зогсооно гэж  ХБНГУ-ын засгийн газраас албан ёсоор зарлан мэдээлэв. Эх нутагтаа ажилгүйдэж буй германы цөмийн тэргүүлэх  мэргэжилтнүүдийг ажилуулахад бэлэн байна гэж мөн тэр өдөр Хятад улс мэдэгдлээ. Хятадын цөмийн эрчим хүчний нэгдлийн ерөнхий захирлын орлогч Сюй Юймин «Франкфуртер альгемайне цайтунг» сонинд ярилцлага өгөхдөө ийм санал дэвшүүллээ. Тэрээр намын гишүүн  биш  ч гадаад улс, компаниудтай хамтран ажиллах нэг ч шийдвэрийг хятадын тэргүүлэх энэ шинжээчийн оролцоогүйгээр гаргадаггүй юм.Оросын нийгэм-улс төр судлалын төвийн захирал Владимир Евсеев үүнд анхаарал хандуулан хэлэхдээ «Германы мэргэжилтнүүдэд санал болгосон өндөр цалин Хятадад шилдэг мэргэжилтнүүдийг олноор нь ирүүлэхэд нөлөөлнө. Тэгснээрээ германы засгийн газраас хятадын атомын энергийг  хөгжүүлэхэд  буцалтгүй  тусламж үзүүлнэ гэж бодож байна. Эдүгээ үүний үр дүн, хор үршгийг таамаглахад хэцүү. Харин Германаас хятадын атомын энергийн ирээдүйд  нэлээд их хувь нэмэр оруулах бололтой» гэв.

   Германы мэргэжилтнүүдийг хятадын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд  ба АЦС-уудад ажиллуулах тал дээр түвэг бэрхшээл гарахгүй гэж Владимир Евсеев үзэж байна. «Зарчимын хувьд саад тотгор гарахгүй. Учир нь Хятад улс  албан ёсоор цөмийн зэвсэгтэй болсон юм. Цөмийн ямар нэг технологи  тархах аюулын талаар ярих нь зүйд нийцэхгүй хэрэг юм. Арилжааны нууцыг даган мөрдөх талаар  ч өгүүлж болно. Жишээ нь Хятадад  барьсан оросын АЦС-ууд «Сименс»-ийн хийсэн автоматчилсан системийг хэрэглэж байгааг харгалзан үзэх хэрэгтэй. Мөн бүтээгдэхүүний оюуны өмчийн эрхийг патентаар батласан» гэж Евсеев хэллээ .

   «Хуулбарласнаас» болж Хятад Германы хооронд  маргаан удаа дараа үүссэн. «Фольксваген» автоконцерн  Чаньнунийн автомашины заводтай хамтран ажиллаад технологийн загварыг  нь хулгайлсан учир арга буюу «салсан» билээ. Германы шинжээчдийн үнэлснээр бол «төрөлхи» инженерийн шийдвэрийг хятадынхаар сольсон учир эндхийн боловсруулалт хамтран үйлдвэрлэсэн бүтэгдэхүүний чанарыг нэлээд бууруулсан юм.

   Хятадын компаниуд «Пудун» нисэх онгоцны буудлаас Шанхайн төв хүртэл соронзон зөөлөвч бүхий төмөр зам тавих үеэр «Сименс»-ийн технологийг бас хулгайлав. Тэр үед Хятад улс оюуны өмчийн эрхийг ноцтой зөрчсөн учир асуудлыг дээд хэмжээний хэлэлцээгээр авч үзэж хэлэлцсэн билээ. Германид ашигтай хэлэлцээр байгуулаад шуугиан маргааныг намжаав. Тэгтэл  германы ажилгүй цөмийн мэргэжилтнүүд өөрийн технологийг Хятад руу авч явбал яана?