Хятадын төр засаг Өвөр Монголд байлдааны цаг тогтоолоо. 5-р сарын 31-нд  хийхээр төлөвлөж байсан олон нийтийг хамарсан эсэргүүуцлийн жагсаалыг хийлгэхгүйн тулд БНХАУ-ын аюулгүй байдлын хүчнийхэн 5-р сарын 29-ны ням гаригт тус бүсийн хэд хэдэн нутаг болон Хөх хотыг бүсэлсэн байна. Интернетийг бүрмөсөн хаасан гэж нутгийн иргэд мэдээлсэн байна. Монголын ард түмний эрх ашгийг хамгаалахыг уриалсан олон нийтийн эсэргүүцлийн жагсаал болсноос хойш долоо хоногийн дараа энэ ажиллагааг явуулсан байна. Хятадын хан үндэстэн барьж явсан ачааны машинаараа монгол малчин залууг дайрч алсны дараа эсэргүүцлийн жагсаал болсон юм. Мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал лхагва гаригт хийхээр оюутнууд төлөвлөж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд эсэргүүцлийн жагсаалд оролцуулахгүйн тулд сургуулийн сурагчдыг баривчилжээ. Эсэргүүцлийн жагсаал зохион байгууулахад нь оюутнуудад туслаж байсан ихэнх олон нийтийн мэдээллийн хэрэгсэлүүдийг хаасан байна. Тус бүсэд байдал түгшүүртэй болж байгаа ба 2008 оны Түвд, 2009 оны Шинжааны байдлыг санагдуулж байна.